solongonews
Хятадын хөдөлмөрийн бүтээмж дор байна
2016-12-15 16:53
Хятадад 15-64 нас буюу хөдөлмөрийн насны хүн амын тоо 2015 онд тэрбум 3 сая байгаа бөгөөд 2030, 2050 онд тус тус 958 сая, 827 сая байх болно гэжээ.

Арван хоёрдугаар сарын 14-нд Бээжинд Хятадын төлөвлөгөөт төрөлтийн нийгэмлэгийн үндэсний VIII зөвлөлийн II бүгд хуралдаан болов. Төлөвлөгөөт төрөлтийн нийгэмлэгийн байнгын дэд дарга Ван Пэй Ань хэлэхдээ: - Одоогоор Хятадын хөдөлмөрийн бүтээмж зөвхөн Европ, Америк зэрэг хөгжсөн орны 1/8 хувийг л эзэлж, үйлдвэрлэлийн салбарын дэвшил болон технологийн шинэчлэлтээр дамжин хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх орон зай маш их байгаа гэжээ.


Ван Пэй Ань тэмдэглэхдээ, "Арван гуравдугаар таван жил"-ийн хугацаанд Хятад хөдөлмөрлөх хүчний ерөнхий хэмжээ баялаг, нийгмийн халамжийн үүрэг хөнгөн, төрөх насны эмэгтэйчүүд ялангуяа ид төрөх насандаа буй эмэгтэйчүүдийн тоо хорогдсоноор бүгд хоёр хүүхэдтэй байж болох бодлогыг хэрэгжүүлж буй нь цагаа олсон явдал болно. Хятадад 15-64 нас буюу хөдөлмөрийн насны хүн амын тоо 2015 онд тэрбум 3 сая байгаа бөгөөд 2030, 2050 онд тус тус 958 сая, 827 сая байх болно гэжээ.
Эх сурвалжид тэмдэглэснээр, Хятадын төлөвлөгөөт төрөлтийн нийгэмлэгээс сургууль, гэр бүл болон дүүрэгт залуучуудын эрүүл мэндийн хамгааллын төслийг бүх талаар сайжруулж, хүүхэд залуучуудын бэлгийн хийгээд нөхөн үржихүйн эрүүл мэндийн түвшнийг дорвитой дээшлүүлж, 3-5 жилийн хугацаанд уг төсөлд Хятадын бүх мужууд, 80 хувь гаруйн дунд жижиг хот, шянь болон чухал бүсийг хамруулах болно. Үндэстний цөөнхийн ард иргэдийн нөхөн үржихүйн эрүүл мэндийн төслийн туршлага болон загварыг дүгнэж, ашиг хүртэж буй иргэдийн хэмжээг өргөжүүлнэ. Шилжмэл хүн амын төвлөрөл ихтэй газарт адил бус хэлбэрийн төлөвлөгөөт төрөлтийн байгууллага байгуулж, шилжмэл хүн ам болон суурьшмал эмэгтэйчүүд, хүүхэд, өндөр настны эрх ашгийг хамгаалж, Засгийн газартай хамтарч шилжмэл хүн амын олон нийтийн эрүүл мэндийн хамгаалалт, төлөвлөгөөт төрөлтийн үндсэн үйлчилгээг адил тэгш болгохыг дорвитой урагшлуулна. Олон улсын солилцоогоо эрчимжүүлж, олон улсын үзэл ойлголтоос суралцаж, жирэмсэн ба төрөх үеийн амралт, чанартай төрөлт бойжилт зэрэг иж бүрэн бодлогыг сайжруулах юм байна.

Найруулагч: ..
Эх сурвалж : cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл