Хятадын Хөдөө аж ахуй хөдөө тосгоны яам болон Хүбей мужийн ардын засгийн газраас хамтран зохион байгуулсан Хөх мөрний биологийн нөөц баялгийг хамгаалах форум энэ сарын 03-04-ний өдрүүдэд Ү Хан хотод боллоо. Хөдөө аж ахуй хөдөө тосгоны яамны дарга Хань Чанфү гол сэдэвт тайлан тавьж, Хөх мөрний биологийн нөөц баялаг хорогдож байгаа асуудалд чиглүүлэн Хөх мөрний урсгал дагуух бүс нутагт жилийн турш загас агнахыг хориглож, Хөх мөрний биологийн орчинг хамгаалах ажлыг сайжруулах болно хэмээн онцолжээ.

Хөх мөрөн бол Хятадын хамгийн том гол мөрөн бөгөөд усны амьтны генийн чухал нөөц баялгийн сан хөмрөг болно. Хүн төрөлхтний үйл ажиллагааны нөлөөнөөс болж, Хөх мөрний биологийн нөөц баялаг хорогдож, устаж мөхөх аюулд тулгарч байна. Одоог болтол Хөх мөрний салбар урсгалын агналтын хэмжээ 100 мянган тоннд хүрэхгүй болоод байгаа аж.
