Энэ оны “Хоёр чуулган”-аас “Арван гуравдугаар таван жил”-ийн төсөл хүртэл аялал жуулчлалын асуудлыг давтан ярьсаар ирлээ.
Улсын Аялал жуулчлалын товчоо энэ онд бүх орон бүсийг хамарсан аялал жуулчлалыг нээхээр санаачилсан байна. Өвөр Монгол орон аялал жуулчлалын салбарт голдуу гурван талаас гар нийлэн ажиллажээ.

Нэг. Иргэд сэтгэл хангалуун. Нутгийн иргэд болон жуулчлалын бааз ажиллуулж байгаа бизнес эрхлэгчид хамтдаа сэтгэл хангалуун байх нөхцөлийг хангасан бизнес эрхэлэгчдэд ашиг орлого олохыг зөвшөөрнө.
Хоёр. Өвөрмөц загварын бараа бүтээгдэхүүнээр хангах. Нийтээрээ аялах цаг улирал ирэхэд өмнөх шиг баг бүлгээрээ аялах нь цөөрч, гэр бүлээрээ, найз нөхөдтэйгээ хамт аялал зохион байгуулах нь олширсноор өвөрмөц загварын бараа бүтээгдэхүүн, бэлэг дурсгалын зүйл авах сонирхолтой болсон байна.
Гурав: Үйлчилгээ. Үйлчилгээг ерөнхийд нь хоёр ангилна. Эхнийх нь дээд түвшний нийтийн үйлчилгээний тоног төхөөрөмж, дараагийнх нь хөтөч, нутгийн иргэд бүгдээрээ хариуцлагатай. Нутгийн иргэдийн хувьд жуулчлагчдад хамгийн сайн үйлчилгээ үзүүлэх, харин хөтчийн хувьд өндөр боловсролтой байх зэрэг маш өндөр шаардлага тавигддаг өвөрмөц онцлогтой.

Өвөр Монгол орон сүүлийн жилүүдэд мал аж ахуй, газар тариалан болон аялал жуулчлалын төслөөр ядуурлыг арилгах тал дээр хичээн ажилласан бөгөөд тодорхой хэмжээнд амжилт гаргасан юм. Ядуурлыг арилгах, иргэдийг амьдалын таатай нөхцөлөөр хангах, аялал жуулчлалаар нутгийн иргэдийн орлогыг нэмэгдүүлэх, амьжиргааны стандартыг дээшлүүлэх зэрэг зорилт тавьж байгаа юм.
Одоогоор Өвөр Монгол орны хөрөнгө мөнгөөр дутмаг аялал жуулчлалын 576 тосгон, тэр дундаа улсын зэрэглэлийн болон орны зэрэглэлийн буурай хөгжилтэй 294 шянь тосгон байна. 2015 онд шууд мал аж ахуй, газар тариалан эрхлэгчид бараг 130 мянган хүн, 500 мянган хүн хамтарч ажилласны дүнд 50 мянган ядуу буурай амьдралтай иргэд нэгэнт ядуу буурай байдлаасаа гараад байна.

"Арван гуравдугаар таван жил"-ийн төслийн хугацаанд Өвөр Монголын 30000 гаруй иргэд орон нутгийнхаа газар зүйн давуу нөхцөлд зохицуулан аялал жуулчлал эрхэлж, орлогыг дэмжин ядуурлаас ангижирч чадсан юм. Өвөр Монгол орон бусад найман муж, болон бусад Өөртөө Засах Орон, ОХУ, Монгол Улстай хиллэдэг гадаад, дотоодын жуулчдын сонирхлыг татсан орон. Өвөр Монгол орон хил орчмын газруудад “Амралтын өдрүүд дэх Өвөр Монгол” арга хэмжээг санаачилсан байна. Энэ нь Өвөр Монгол орныг хөдөө орон нутгийн аялал жуучлалаар ядуу буурай байдлаас ангижруулах шинэ хандлага болсон юм.

Хятад улс зах зээлийн хувьд дэлхийд хамгийн хөгжингүй хэв загварлаг, нөөц хүч бүхий хурдтай хөгжиж буй аялал жуулчлалын зах зээл хөгжсөн улс. Төсөөлснөөр 2020 он гэхэд Хятадын улсын дотоодын аялал жуулчлалын хүчин чадал 6.8 тэрбум хүн, гадаадад зорчих жуулчид 200 сая гаруй тоонд хүрэх болно. БНХАУ-ын аялал жуулчлалын Хөрөнгө оруулалт нэг их наяд юаньд хүрсэн. Ирээдүйн таван жилд хөрөнгө оруулалт гурван их наяд юаньд хүрэх бол нийгмийн хөрөнгө оруулалт 12 их наяд юаниас 15 тэрбум юаньд хүрэх юм байна.
Саяхан болж өнгөрсөн дэлхийн Аялал жуулчлалын хөгжлийн асуудлын бага хурлын үеэр маш олон бүртгэл тоонууд Хятадын Аялал жуулчлалын салбар дахь шинэ хөгжил, шинэ боломжийг сурталчилсан юм.
Хятадын аялал жуулчлалын товчооны дарга Ли Жиньзао, аялал жуулчлалын салбарын "Шинэчлэл, зохицуулалт, ногоон, нээлттэй, хуваалцах" зэрэг таван онцлогийг удаа дараа илэрхийлж байсан. Ялангуяа "хуваалцах" шинж нь хөдөө орон нутгийн хэсэглэх, саад тотгорыг давахад сайн нөлөө үзүүлэнэ.

Энэ оны тавдугаар сарын 20–ны өдөр дэлхийн аялал жуулчлалын хөгжлийн бага хурал болон 2016 оны Бээжингийн Олон улсын аялал жуулчлалын ЭКСПО – ны үеэр Өвөр Монголын Аялал жуулчлалын товчоо, Аялал жуулчлалын 12 аймаг хот, Эрээн хот, Манжуур хотын аялал жуулчлалын байгууллага нэгжийн төлөөлөгчид Бээжин хотноо хүрч дэлхийн өнцөг булан бүрээс хуран цугларсан аялал жуулчлалын холбоотой хүмүүст Өвөр Монголын өнгө төрхийг харуулж чадсан юм.
Өвөр Монгол орон аялал жуулчлалын нөөц баялагтай, гагцхүү тал нутгийн соёл, ардын зан заншлаар биш, үүнээс гадна ой шугуй, цөл, нуур болон бусад байгалийн олон гайхамшигт сайхан үзэсгэлэн бий. Өвөр Монголын Аялал жуулчилалын товчоо нь орон нутгийнхаа нөөц, тал хээр, говь цөл, ой мод, нуур бүрд, цас мөс, намаг газар, халуун рашаан, соёл, боомт, геологийн гайхамшиг зэрэг арван бүтээгдэхүүнээрээ дөрвөн бүс нутгийн брэнд болгож бүс нутгийн хамтын ажиллагааг хэрэгжүүлэх үүднээс Өвөр Монгол орны аялал жуулчлалын хөгжлийг дэмжих болно.
Дөрвөн бүс нутгийн брэнд нь: Чили Чуан өнөө цагийн тал нутгийн соёлын
төв орон (Хөххот, Бугат, Ордос, Баян-нуур). Тал хээр, цөл, олдвор, нуур бүрд, аж үйлдвэрийн аялал жуулчлалаар гол болгосон аялал жуулчлалын бүс нутаг юм. Үүнд, Шар мөрний хээр тал, Бүрээ манх, Чингис хааны онгон, Долоон Оддын нуур зэрэг үзэмжийн газруудыг багтаана.
Бээжин, Тяньжинь, Хэбэйг холбосон тал нутгийн аялал жуулчлалын газар (Улаанхад, Шилийнгол) нь тал нутаг, цөл манхан, Улаанхадын соёл, Ляо улсын соёл, геологийн гайхамшиг, Рашаан амралтаар гол болгосон аялал жуулчлалын бүс нутагт Шилийнголын тал нутаг, Юань гүрний нийслэлийн буурь, Асгат хад чуулууний үзэмжийн орон багтана.
Их хянган давааны экологийн аялал жуулчлалын газар болох (Хөлөнбуйр, Хянган аймаг, Тунляо хот) нь хээр тал, ой шугуй, үндэстний зан заншилтай биечлэн танилцах боломжтой хилийн боомт. Гадаадын соёлоор гол болгосон аялал жуулчлалын орон нь Хорчины тал нутаг, хүйтэн тосгон, Манжуур хот дахь Хятад-Оросын хилийн аялал жуулчлалын газар, Алшаа аймгийн гүн нууцгай бартаа шинжлэх аялал жуулчлалын газар (Үхай хот, Алшаа) нь Мандал хадан зураг, Жү Яньхай, Тоорой ой, Дүн фэн агаар аяллын хот, Бадайн жаран элсэн цөл зэрэг аялал жуулчлалын орон болно.
Нэгдүгээр зэрэглэлийн шугам нь Торгоны зам, Түмэн газрын цайны зам, Хатан гол, Урт цагаан хэрэм зэрэг аяллын шугам.
Хоёрдугаар зэрэглэлийн шугам нь Өвөр Монгол орны бүхий л газар нутаг буюу ихэнх аймаг, хотын аялал жуулчлалын зам шугамыг нэвтрүүлнэ. Жишээ нь, түмэн газрын өргөн уудам тал нутаг, хээр талын морин зам, Хатан голын Жи Зивань үзэмжийн шугам, монгол уугуул дүр төрх. Гуравдугаар зэрэглэлийн шугам нь Хай Мань алтан гуралжин дөрвөн улирлын аялал жуулчлал, Улаанхад соёл жуулчлал, Хорчин соёл жуулчлал,(газар тариалан болон нүүдэл мал аж ахуйн соёл)зэрэг байгууллагуудтай биечлэн танилцах газар,” Сань дү” аялал жуулчлал, монгол эм эмнэлгийн эрүүл ахуйн аялал, Төвдөөс уламжилсан бурхны шашин судлалын аялал, Шяньбэй үүсэл, Сүннүгийн сонин нууцгай соёл зэрэг багтана. Гурав, дөрөвдүгээр зэрэглэлийн аялал жуулчлалыг хамтатгаж Өвөр Монголын “ Бүх улирал, бүх орон”–ны аялал жуулчлалын шинэ загварыг бүтээж чадсан юм.
