Сүрлэг өндөр Монь уулын өмнө хормой, Ордосын өндөрлөгийн араар, 400 километр урт, 5 - 65 километр өргөн шар “Луу” хөндөлсөж байдаг. Энэ нь нумын хөвч гэмээр долгилон урсах Хатан голыг тэлж тахирлуулжээ.
Энэ нь Хятад улсын долоо дахь том, мөн Бээжинтэй хамгийн ойр байгаа элсэн манх — Хөвчийн цөл болно. Уг нь энд хамар хатгах өвсгүй байжээ, элсэн шуурга галзууран догширч, “Үхлийн далай” хэмээгддэг байсан юм. Хэдэн арван жилийн турш, Хөвчийн хүн ард нэг үеэс нэг үе дамжин тэмцэж, элсийг хориглон экологийг сайжруулсан баатарлаг тууль бичиглэсэн байна.
Өөрчлөлтийн урьхан салхиар хаврын урь саатаж шаргуу хатуужилтай тэмцлээр “Шар луу”-г ногтлов
Өөрчлөлт нээлт нь Хөвчийн ард түмний экологийг сайжруулах эрч зоригийг урьд гараагүй хөгжөөж, буцалтгүй тэмцэх, цөхөршгүй зүтгэх, өөрчлөлт хийж шинийг эрэлхийлэх “Хөвчийн зориг санаа”-г боловсруулан гаргасан юм. Тэр нь яг нэгэн өрлөг хөшөө шиг эх газар дээр сүглийн сүндэрлэнэ. “Элсэн шуурга шуурвал, өдрөөр гэртээ гэрэл асаана. Аяны хүн үүдээр гарангуутаа зүгээ алдаж, тариан газар, нутаг бэлчээр элсэнд булагдана …” гэх дээр үеийн хүмүүсийн аман уншлага нь Хөвчийн элсэнд байгаа хүмүүсийн хүнд хэцүү байдлыг харуулав.
Хөвчийн элс ӨМӨЗО-ны Ордос хотын Хангин хошуу, Далд хошуу, Зүүнгар хошуу зэрэг таван хошуу дүүргийг хөндөлсөж, нийт талбай нь 18.6 мянган хавтгай дөрвөлжин километр, ойролцоогоор Шанхай хотын 3 дахин байдаг. Хангин хошууны Дуут баг нь цөлийн хойд захад байрлах бөгөөд элсэн довцог давхар давхар хүрээлэн, гэр байшингийн өмнө хойно нь элс овоороод, хонь ямаа овоорсон элсээр гэрийн орой дээр гарчихдаг. Элсэн цөлийн дотор суурьшсан Хангин хошууны малчид хот сууринаа бараадахад явганаар юм уу тэмээ унаж хоёр гурван өдөр явдаг. Хөвөө хязгааргүй их элсэнд, тархан суурьших баг тосгон нь ертөнцөөс тусгаарлагдсан өнчин арал болсон байжээ. Нүүдэллэн явах шар элс тариалангийн талбай, бэлчээрийг залгиж, хүрээ хашаа айл тосгоныг дарж, хүндхэн байлаа. Хэсэг хүмүүс нутаг усаа орхин явж, зарим багийн хүн амын хагас илүү нь нүүн явав. Тариалангийн талбайгаа хамгаална, айл тосгоноо хамгаална, гол усаа хамгаална гэсэн хагас илүү зуун үргэлжилсэн элсийг хориглон экологийг сайжруулах тэмцэл хөвчийн элсэнд сүр дуулиантай явагдав! 20 дугаар зууны тавиад оны эхээр, тухайн орон нутгийн засгийн газар эхний хэсэг элсийг хориглон экологийг сайжруулах бааз, Төрийн өмчит ой шугуйн талбай байгуулж, элсэн цөлийн хөвөө захаар элсийг хориглох мод тарьж эхлэв. Машин унаагүй, замгүй, худаггүй. Хангин хошууны Шар Зоо элсийг хориглон экологийг сайжруулах баазын эхний ээлжийн элсийг хориглон экологийг сайжруулах ажилчин Чэн Баорүн зэрэг хориод хүн эрдэнэ шишийн боов, давсалсан ногоо болон усаа үүрч, цаг наргүй ажиллан ажиллаж элс манханд мод зайлна. 10 жилийн дараа, 18 настай Жянь Шанфү хойд аав Чэн Баорүнгийнхээ хүрзийг өвлөн авч, хоёрдугаар үеийн элсийг хориглон экологийг сайжруулах хариуцлага хүлээв. 1985 онд, Жянь Шанфүгийн хүү Жянь Вэнь-И ч Шар Зоогийн элсийг хориглон экологийг сайжруулах баазад ажиллав. Нэг удаа, их бороонд эцэг хүү хоёул бороотой уралдан модны үр цацан, Жянь Вэнь-И өмнө нь морь хөтөлж, Жянь Шанфү хойноос нь аралт үр цацагчийг түшээд явахад, бороонд нүдээ ч нээхийн аргагүй болж, ядарч туйлдаад Жянь Вэнь-И мориндоо татагдаад хэд хэдэн удаа унасан байна. Шаргуу ажиллан, үеийн үед хүчин зүтгэж, урт хугацаа зарцуулан , Шар Зоо элсийг хориглон экологийг засах бааз 3333.3 га талбайг ойжуулжээ. 1978 онд, өөрчлөлтийн урьхан салхи Хөвчийн элсийг илбэж, газар тариалан, нутаг бэлчээрийг иргэдэд өмчлүүлэв. Ордос хот “Таван атрыг иргэдэд эзэмшүүлэх, хэн ойжуулбал хэн өмчлөх, урт хугацаагаар үл хувируулах, үе залгамжилж болох” ойжуулалтын шинэ бодлогыг улсын хэмжээнд нэлээд түрүүнд хэрэгжүүлж, малчин тариачин, аж ахуйн нэгжүүдийг элсэрхэг газрыг хамруулан ойжуулж, ногооруулах урам зоригийг ихээр хөгжөөжээ. Мянга мянган малчин тариачид хүрз атган, чих мод үүрч, усан суулга дамнаж, өргөн уудам элсэн далай зүг цэрэглэж, элсийг хориглон экологийг сайжруулах дайлалдааныг эхлүүлэв. 1978 онд, Хятад улсын хамгийн их экологийн төсөл болох — “Умардын гурван орон”-ы халхавч ойн төсөл эхэлж, Хөвчийн элс нь чухал хэсэг болов.
Гао Линьшү бол Далд хошууны Гуаньжин тосгоны хамгийн түрүүнд элсэрхэг газарт ойжуулалт хийсэн хүн болно.1986 онд, 160 юаниар 53 га талбай цөлийг гардан авч, илжгэн тэргээр 3 өдрийн зам явж, 80 гаруй километрийн холоос 3 хониороо нэг тэрэг элсний чих бургас сольж авч иржээ. Гао Линьшү 3 хүүгээ дагуулж элсэн дунд суун, хахир хүйтнийг тэсвэрлэн, халуун зуныг дааж, 20 гаруй жил шаргуу ажиллаад 333.3 га талбай элсэнд ногоон хүрэм нөмрүүлжээ. Ядуу зүдүү Гуаньжин тосгоны хүмүүс цаг наргүй ажиллан, нэг удаа тариад ургахгүй бол дахиад тарьж, нэг хэсгийг сайжруулбал дахиад нөгөө хэсгийг экологийг сайжруулан, 12.667 мянган га талбай элсийг ногоон бүрд болгон хувируулсан байна. 1997 онд, Хангин хошуу нь элсийг туулсан авто зам тавихаар төлөвлөснөөр Хөвчийн элсийг хориглох дайлалдааны бүрээг хангинуулав.
Жар дал гарсан буурлуудаас өгсүүлээд найм есөн настай бага сургуулийн сурагчид, хэдэн арван мянган хүний элсийг хориглох их армийг бүрэлдүүлэн, замын суурь тавьж, мод тарих нүх ухан, модны чих зайлав. Бүрээн дуу, моторын дуу, чих модыг арчих дуу цуурайтаж, ажиллах газарт хүний далай болов. Гал халуун нар эх газрыг төөнөж, хүмүүсийн орой дээрээс халуун нар шарж, улнаас 50 — 60 хэм элс шарна. 20 гаруй хүн нэг тогоонд хооллон, хүрзээр хусуур, элсэн хонгилоор зуух болгож, салхилбал элс шороо тогоонд орж, хоол нь түүхий болон, элс хоолтойгоо хутгалдахад хүмүүс “Элс хольсон хоол” хэмээн нэрлэдэг байв.
“Хар шөлтэй гоймонгийн аяганы ёроолд элстэй, түүхий цагаан будааг элс хайргатай идэхэд шүд шарчигнаж, майханд унтахад салхин хүрчигнэж, өглөө босоход нүүр царайд элс наалдсан байдаг” гэж хүмүүс тухайн жилийн байдлаа эргэцүүлэхэд мөн л догдолсон сэтгэлгээ дарж ядан байлаа. Зам тавихад хөрөнгө мөнгө дутсанаас, бүх хошууны кадр олон түмэн болон аж ахуйн нэгж ар араасаа хөрөнгө мөнгө гарган, иргэд хэдэн арван юань, төрийн албан хаагчид хэдэн арваас хэдэн зуун юань гаргаж, нийт 400 сая гаруй юаниар хандивлав. И Ли групп үүссэн газар болох Хангин давсан талбай нь Хөвчийн элсний өмнө захаар байршин, хошууны цорын ганц аж үйлдвэрийн аж ахуйн нэгж байжээ, хамгийн ойрхон вокзал 70 километр хүрэхгүй зайтай боловч бүтээгдэхүүн гадагш тээвэрлэхэд 350 километрийн зам тойрон аялах хэрэгтэй байж, тонн бүрийн давсны тээвэрлэлтийн өөрийн өртгийг хэдэн зуун мянган юаниар нэмэгдүүлдгээс жил дараалан алдагдалтай байв. Оршин хөгжихийн төлөө давсан талбайн бүх ажилтанд зам тавин, мод тарихад оролцож, хөдөлмөр хүч оруулж хөрөнгө мөнгө гарган, шуурхай ажиллав. 3 жилд, бүх хошууны 100 мянган кадр олон түмэн 70 мянган хүний оролцоотой томоохон үйл ажиллагааг удаа дараалан зохион байгуулж, нэгдүгээр зурвас өмнө умрыг холбосон, 115 километр урт цөлийг туулсан авто замыг тавьжээ. Засмал зам суналзаж, ногоон өнгө тэлэн, элсэн цөлийн гүнд нэгэн зурвас “Номин ногоон цагаан хэрэм” цогцолжээ. Хөвчийн хүмүүс үүнээс эхлэн оюун санааны хүлээсийг тайлж, зоригтой сэтгэж зоригтой ажиллах, аливаа бэрхшээлийг ялан давах эрс бат итгэл зоригийг бий болгов. ХКН-ын Арван наймдугаар их хурлаас хойш, Хөвчийн элсийг хориглон экологийг сайжруулах ажил шинэ үе шатанд орж, шинэ төрх бий болгон, шинэ ололт амжилтад хүрэв. Холын элс, их элс рүү үргэлжлэн ажиллан, эко чанар сайтай өндөр үр ашигтай болгон хувируулахаар зорилт болгож, экологийг эдийн засгийн нийгмийн хөгжилтэй нарийн уялдуулав.
Бодлого зохицуулалт тууштай бол иргэд урамтай ажиллана
Нам болон засгийн газар шийдвэр гаргахад гол үүрэг гүйцэтгэсэн. Хөвчийн засгийн газраас бодлогын чанартай дэмжлэг үзүүлэх, аж ахуйн нэгжийн аж үйлдвэржилтийн хөрөнгө оруулалт, олон нийтийн зах зээлийн оролцоо, шинжлэх ухаан, технологийн дэмжлэгтэйгээр Хөвчийн элсний хяналтын загвар сүвэгчилж гаргав. Хүн төрөлхтөн болон цөлжилтийн тэмцэл нь нэг удаан даамгай дайн болох нь зайлшгүй юм. Уламжлалт аргаар элсийг хориглох нь хэмжээгээр бага, хүч нь саланги, үр өгөөжөө өгөх нь удаан байдаг. Хөвчийн элсийг хориглох нь өнгөрсөн хэсэг хугацаанд “Сайжруулах - муудах - дахин сайжруулах - дахин муудах” хэмнэлтэй байсан аж. 1998 оноос хойш, улсаас удаа дараалан байгалийн гаралтай ойн нөөц баялгийг хамгаалах төсөл, тариалахыг зогсоож ой мод тарих, мал сүрэг бэлчээрлүүлэхийг зогсоож бэлчээрийг сэргээх, Бээжин Тяньжиний салхи элсний эхийн экологийг сайжруулах зэрэг гол болох экологийн төслийг хэрэгжүүлж, Хөвчийн экологийг сайжруулах нь цаг хугацаа, нийгэм нийтийг хамарсан, өнгийн цэцгийг солонгоруулсан шинэ цаг үед оров. Сүүлийн 20 жилд, Хятад улсаас Хангин хошуунд экологийн бүтээн байгуулалтын 1.5 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийж, нийт хөрөнгө оруулалтын бал 80 дээш хувийг эзлэв. Далд хошуунд оруулсан экологийн бүтээн байгуулалтын 1.3 тэрбум юанийн хөрөнгө оруулалт хийн, нийт хөрөнгө оруулалтын 70 дээш хувийг эзэлж, тухайн орон нутгийн экологийн байдлыг бүх талаар сайжруулав. Далд хошуунд Хөвчийн элсээр урсан өнгөрөх улирлын чанартай 8 гол бий. Тэр нутгийн хүмүүс “Күн Дүй” хэмээн нэрлэдэг. Жил бүрийн зун намрын улиралд, борооны усаар 100 сая гаруй тонн элс шаврыг Хатан голд урсган оруулдаг байна. Хоёрдугаар том Күн Дүй болох Хань Тайчунь сав газарт Дэлхийн банкны зээл, тариалахыг зогсоож мод тарих, Бээжин Тяньжиний салхи элсний эхийг нөхөн сэргээх зэрэг төслийн хөрөнгө мөнгийг ашиглан, 20 гаруй жилийн турш үргэлжлэн нөхөн сэргээж, цөлийг номин ногоон болгов. Бусад Күн Дүй нь бас Хань Тайчуань шигээр ургамлын бүрхэцийг сэргээж, экологийн орчныг илт сайжруулсан байна. Нам болон Засгийн газрын бодлогын удирдлага, хөрөнгө мөнгөний туслалцаа нь экологийг нөхөн сэргээх төслийн бат суурийг тавьж, хүмүүсийн нөхөн сэргээлт хийх итгэл зоригийг хөвчлөв. Далд хошууны тариачин Ли.Бөхөө ах дүү гурвуул, аль эрт цөлжилтөөс болж харийн нутагт нүүн явжээ. Шинэ зууны эхээр, тухайн орон нутгийн Засгийн газраас нөхөн сэргээлтийг дэмжих бодлого тогтоосноос, амьдрал ахуйдаа ололт амжилт дүүрэн ах дүү гурав салаад 10 жил болсон эх нутагтаа буцан ирж, 400 сая юанийн хөрөнгө оруулалт хийж, Ингэн талд 6660 гаруй га талбай авч, элсийг хориглон экологийн аялал жуулчлалыг хөгжүүлэв.
Ах дүү гурвыг нутгийнх нь ах дүү нар “Тэнэгүүд” хэмээж байхад Ли.Бөхөө “Засгийн газраас бидэнд 60,70 сая юанийн хөрөнгө оруулалт хийсэн. Ийм суурьтай болсноос ажлын амжилт олох итгэл нэн бат болсон” гэжээ. Өнөөдөр 2660 гаруй га талбай газрыг нөхөн сэргээж дууссанаар, Ингэн талын экологийн үзэсгэлэнт газар нь хол ойрдоо алдаршиж, жилд 200 гаруй мянган жуулчин хүлээн авч байна.
Чих мод худалдан авч өгөх, нөхөн олговор өгч ойжуулах, шагнан урамшуулахаар хөрөнгө оруулалтыг орлуулах, элсийг эзэгнэх зэргээр Ордос хотынхон аль олон экологийн бодлогыг тогтоож, олон олон аж ахуйн нэгж болон иргэдийг татан оролцуулан, өдгөө Хөвчийн элсний 1 жилийн нөхөн сэргээлтийн хэмжээ өмнөх 10 жилээс давсан байна.1988 оны 5 дугаар сард, Ван Вэньбяо Хангин хошууны Давсан талбайн даргын тушаалд дэвшиж, жийп тэргэнд сууж давсан талбайн ойролцоо хүрэхэд элсэнд сууж, угтахаар ирсэн хүмүүс нь “Машин өргөх анги” болжээ. Элс цөлийн хүнд хэцүү байдал Ван Вэньбяогийн зүрхийг эмтрүүлэв . Түүний ажлаа авсны дараах хамгийн том хийсэн зүйл бол элсийг хориглон ойжуулах багийг байгуулж, тонн бүрийн давсны борлуулалтын орлогоос 5 юань гаргаж экологийг нөхөн сэргээж эхлэв. Энэ нутагт өсөж төрсөн Ван Вэньбяо, 30 жил нэг сэтгэлээр элсийг хориглон экологийг сэргээх ажлыг хийсээр иржээ. ТУЗ-ын дарга болсон тэрээр И Ли сүүн бүтээгдэхүүний группээ уриалан тухайн орон нутгийн Засгийн газар, малчин тариачидтай гар нийлэн, их хэмжээний элсэн цөлийг ногоон бүрд болгон, Хөвчийн элсийг хориглон экологийг сайжруулсан хошууч болсон. Тэрээр НҮБ-ын "Дэлхийн элсийг хориглон экологийг сайжруулсан удирдагчийн шагнал" болон “Дэлхийн хамгаалагчийн насан туршийн амжилт бүтэмжийн шагнал”-г тус тус хүртсэн байна.
Дүнда, Жяньхуа, Люйюань, Шимэн зэрэг хэсэг аж ахуйн нэгж экологийг нөхөн сэргээх ажилд оролцож, үзэсгэлэнт сайхан орон болсон байна. Бүдүүлэг аргаар элсийг хориглон экологийг сайжруулж байснаас шинжлэх ухаанчаар нөхөн сэргээх хүртэл, хэсэг хэсгээр нөхөн сэргээж байснаас нэгдэлтэй төлөвжүүлэх болтол, бүдүүлгээр ойжуулж байснаас техникээр ойжуулан,аж үйлдвэрлэлээр экологийг нөхөн сэргээх болтол, Хөвчийн хүмүүс шинжлэх ухааны үзэл баримтлалтай замыг хайж олжээ. Элсний өмнө захын ган хуурай газарт, онгоцоор бутлаг мод багширтал тарив. Хойд захаар нь ус байгаа нөхцөлийг ашиглан элсийг тогтворжуулах торог модоор ойжуулжээ. Дунд хэсэгт элсийг туулсан засмал зам, Күн Дүйг ашиглаж, зам хамгаалах ой, хашлага хамгаалах ойг бий болгожээ. Дов толгод болон усны түвшин доор газарт ногоон арал, ногоон бүрдийг байгуулав.
