solongonews
2017 ОНЫ “ХЯТАД-МОНГОЛЫН ХОЁР ДАХЬ УДААГИЙН ЭКСПО”- НЫ ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАНХИМЫН ТАНИЛЦУУЛГА
2017-09-25 09:37
2017 ОНЫ “ХЯТАД-МОНГОЛЫН ХОЁР ДАХЬ УДААГИЙН ЭКСПО”- НЫ ҮЗЭСГЭЛЭНГИЙН ТАНХИМЫН ТАНИЛЦУУЛГА

2.1 ҮНДСЭН НӨХЦӨЛ БАЙДАЛ

        Экспоны үзэсгэлэнгийн гол ордон Өвөр Монголын Олон улсын үзэсгэлэнгийн төвд байрлаж, нийт A, B, C, D, E гэсэн 5 хэсэгтэй. A, B хэсэг нь Өвөр Монголын Олон улсын үзэсгэлэнгийн төвийн 1-р давхар байрлах ба тусгай засал чимэглэлтэй. C хэсэг нь Өвөр Монголын Олон улсын үзэсгэлэнгийн төвийн 2-р давхарт байрлах ба Хятад, Монгол, Оросын аялал жуулчлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн, Олон улсын морин аж ахуйн үзэсгэлэн, Олон улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний үзэсгэлэн зэрэгт хуваагдана. D хэсэг нь Өвөр Монголын Олон улсын үзэсгэлэнгийн төвийн өмнө талбайд байрлах бол E хэсэг нь арын талбайд байрлаж, түр зуурын майхан босгож өдөр тутмын бараа бүтээгдэхүүн дэлгэгдэнэ.

A1 хэсэг: Муж хотын бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлнэ. Үзэсгэлэнгийн талбай нь 1712 м.кв, дотроо 1100 м.кв, 144 м.кв, 108 м.кв, 72 м.кв гэсэн адил бус хэмжээний үзэсгэлэнгийн тусгай 7 павильонтой.

A2 хэсэг: Муж хотын бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлнэ. Үзэсгэлэнгийн талбай нь 1458 м.кв,  дотроо 180 м.кв, 144 м.кв, 81 м.кв гэсэн адил бус хэмжээний үзэсгэлэнгийн 10 павильонтой.

A3 хэсэг: Өвөр Монголын бараа бүтээгдэхүүний дэлгэн үзүүлнэ. Үзэсгэлэнгийн талбай нь 1323 м.кв, дотроо 432 м.кв, 405 м.кв, 324 м.кв, 162 м.кв гэсэн адил бус хэмжээний үзэсгэлэнгийн 4 павильонтой.

B1, B2 хэсэг: Олон улсын бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлнэ. Үзэсгэлэнгийн талбай нь 4171.5 м.кв, дотроо 1606.5 м.кв, 1008 м.кв, 567 м.кв, 180 м.кв, 108 м.кв, 54 м.кв, 27 м.кв гэсэн адил бус хэмжээний үзэсгэлэнгийн 19 павильонтой.  Гол төлөв Монгол Улс, ОХУ зэрэг 30 гаруй улс орны өөр өөрийн онцлогтой бараа бүтээгдэхүүн, практик технологи, хөрөнгө оруулах төсөл, хүмүүнлэгийн солилцоо зэрэг багтана.

B3 хэсэг: Олон улсын Монгол эм эмнэлгийн бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлнэ. Хятад, Монголын Боловсрол, Шинжлэх ухаан, техникийн үзэсгэлэнгийн талбай нь 2754 м.кв, дотроо 1296 м.кв, 1458 м.кв гэсэн адил бус үзэсгэлэнгийн 2 павильонтой.

C хэсэг: Хятад, Монгол, Орсын аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүн, Олон улсын морин аж ахуй, Олон улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний дэлгэн үзүүлнэ. Үзэсгэлэнгийн талбай нь 7000 м.кв, дотроо 2200 м.кв, 500 м.кв, 4300 м.кв гэсэн үзэсгэлэнгийн 3 павильонтой. Голдуу Хятад Монгол Орсын аялал жуулчлалын бараа бүтээгдэхүүн, Олон улсын морин аж ахуй, Олон улсын хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн гэх 3 хэсгээс бүрджээ.

D хэсэг: Монгол Улсын бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлнэ. Үзэсгэлэнгийн талбай нь 8000 м.кв, дотроо 9 м.кв хэмжээтэй үзэсгэлэнгийн 300 павильонтой.

E хэсэг: Олон улсын бараа бүтээгдэхүүнийг дэлгэн үзүүлнэ. Үзэсгэлэнгийн талбай нь 5600 м.кв,  дотроо 9 м.кв хэмжээтэй 278 павильонтой.

Туслах үзэсгэлэнгийн хэсэг нь: Хятад, Монгол, Оросын тосон зураг, гэрэл зураг, уран бичлэгийг дэлгэн үзүүлнэ. Үзэсгэлэнгийн талбай нь 1650 м.кв.

2.2 ҮЗЭСГЭЛЭНГИЙН ОРДНЫ БҮДҮҮВЧ ЗУРАГ

“Хятад-Монголын хоёр дахь удаагийн экспо”-ны павильоны бүдүүвч зураг (1-р давхар A, B хэсэг)

“Хятад-Монголын хоёр дахь удаагийн экспо”-ны павильоны бүдүүвч зураг (2-р давхар C хэсэг)

“Хятад-Монголын хоёр дахь удаагийн экспо”-ны павильоны бүдүүвч зураг (Өмнө талбай D хэсэг)

“Хятад-Монголын хоёр дахь удаагийн экспо”-ны павильоны бүдүүвч зураг (Арын талбай план зураг)

Найруулагч: Б.БОЛОР
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл