solongonews
“Ухаарч амьдрах хорвоо” киноны уран бүтээлчид Монголын үзэгчидтэй уулзав
2017-09-11 11:31
Саяхан Хятадын “Ухаарч амьдрах хорвоо” олон ангит уран сайхны киноны уран бүтээлчид Улаанбаатар хотод Монголын үзэгчидтэй уулзалт зохион байгуулсан байна.

“Ухаарч амьдрах хорвоо” киноны зохиолыг бичсэн Ван Липин, гол дүрийн жүжигчин Хү Гэ, Янь Ни, найруулагч Шя Шяожүн

Уулзалтыг ХОУР, МҮОНР хамтран зохион байгуулж байгаа юм. Тус киноны зохиолыг бичсэн Ван Липин, найруулагч Шя Шяожүн, гол дүрийн жүжигчин Хү Гэ, Янь Ни нар Монголын үзэгчидтэй уулзаж, халуун яриа өрнүүлэв. БНХАУ-аас Монгол Улсад суугаа бүрэн эрхт элчин сайд Шин Хаймин, Хятадын хэвлэл мэдээлэл, радио телевизийн үндэсний газрын Олон ангит киноны хэрэг эрхлэх газрын орлогч дарга Ян Жэн, МҮОНРТ-ийн захирал Л.Нинжжамц, ХОУР-гийн Кино орчуулгын газрын дарга Хүмүжилт нар болон “Ухаарч амьдрах хорвоо” киноны уран бүтээлчид, монгол дуу оруулагч тэрчлэн үзэгчдийн төлөөлөл гээд 150 гаруй хүн арга хэмжээнд оролцсон байна.

Уулзалт МҮОНТ-гийн  “Студи 600”-д болсон бөгөөд МҮОНТ нэвтрүүлэг бэлтгэж, олон нийтийн сайтаар уулзалтад оролцох үзэгчдийг бүртгэж авсан юм. Уулзалтаар киноны хэсгээс үзүүлж, дараа нь Хү Гэ, Янь Ни Монголын дуу оруулагчид, үзэгчидтэй халуун яриа өрнүүлсэн байна.

 Хү Гэ, Янь Ни “Ухаарч амьдрах хорвоо” кинонд монголоор дуу оруулж байна

Уулзалтын дараа Элчин сайд Шин Хаймин МҮОНТ-д ярилцлага өгч, Хятад, Монгол хоёр орны улсын зэрэглэлийн хэвлэл мэдээллийн байгууллага кино орчуулан дуу оруулах салбарт амжилттай хамтран ажилласныг өндрөөр үнэлжээ. Түүнээс гадна,  “Ухаарч амьдрах хорвоо” олон ангит уран сайхны киноны зохиолыг бичсэн зохиолч, найруулагч, гол дүрийн жүжигчин Хү Гэ, Янь Ни нар бас Өнөөдөр сонин, МҮОНРТ-д ярилцлага өгсөн байна. 

              Уран бүтээлчид хамтаар гол дууг дуулж байна

ХОУР, МҮОНТ хамтран Хятадын “Ухаарч амьдрах хорвоо” олон ангит киног орчуулан бүтээж 7 дугаар сарын 17-ноос МҮОНТ-ийн “Хятад кино театр”  төслөөр олон нийтэд цацаж, Монголын олон үзэгчдийн хүрээллийг олсон байна.

          Хү Гэ, Янь Ни үзэгчидэд бэлэг гардуулж байна

         “Ухаарч амьдрах хорвоо” киноны монгол дуу оруулагчид

        Хятад, Монголын уран бүтээлчид 

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : CRI
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл