solongonews
Хятадын эдийн засаг цар тахлын нөлөөг даван туулж, аажмаар сэргэж эхлэв
2022-05-17 08:34
Хятадын эдийн засаг цар тахлын нөлөөг даван туулж, аажмаар сэргэж эхлэв.

 Төрийн зөвлөлийн мэдээллийн албанаас өнөөдөр дөрөвдүгээр сарын үндэсний эдийн засгийн үйл ажиллагааны тухай хэвлэлийн бага хурал хуралдав. Хурал дээр Үндэсний статистикийн газрын хэвлэлийн төлөөлөгч, Үндэсний эдийн засгийн иж бүрэн статистикийн газрын дарга Фү Линхуй хэлэхдээ:

- Дөрөвдүгээр сард цар тахлын нөлөөлөл нь эдийн засгийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлсэн боловч халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх олон төрлийн бодлого, арга хэмжээг үр ашигтай уялдуулан хэрэгжүүлснээр  Хятадын эдийн засаг гамшгийн нөлөөг даван туулж чадсан юм.

 Дөрөвдүгээр сард аж үйлдвэрийн нэмүү өртгийн өсөлтийн хэмжээ тогтоосон хэмжээнээс 2.9 хувиар буурч, үйлчилгээний салбарын үйлдвэрлэлийн индекс 6.1 хувиар бууран, өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 11.1 хувиар буурчээ. Фү Линхуй хэлэхдээ:

- Эдгээр нь ерөнхийдөө цар тахлын нөлөөгөөр бий болсон богино хугацааны өөрчлөлтүүд бөгөөд үе шаттай, гадаад шинж чанартай байдаг. Хятадын эдийн засгийн тогтвортой байдал, урт хугацааны сайжруулалтын үндсэн зарчим өөрчлөгдөөгүй, өндөр чанартай хөгжлийг дэмжих хүчин зүйл өөрчлөгдөөгүй, тэсвэр хатуужил, асар их нөөц боломж, өргөн орон зайн шинж чанар өөрчлөгдөөгүй байна.

Тэрээр бас хэлэхдээ:

- Хятадын эдийн засаг халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хянах, эдийн засаг, нийгмийн хөгжлийн талаар олон төрлийн бодлого, арга хэмжээг үр ашигтай уялдуулан зохицуулах замаар тахлын нөлөөг даван туулж, аажмаар тогтворжин сэргэсэн байна.

 Эдийн засгийг тогтворжуулах, сэргээхэд дараах хүчин зүйлс голлон дэмжлэг үзүүлж байх юм.

Нэг. Хятад улсын эдийн засаг асар том бөгөөд эрсдэлийн цочролыг тэсвэрлэх чадвартай. 2021 онд Хятадын эдийн засгийн нийт хэмжээ 114 их наяд юаньд хүрч, нийт хэмжээгээрээ дэлхийд хоёрдугаарт жагсав. Том зах зээл нь илэрхий давуу талтай, аж үйлдвэрийн систем бүрэн дүүрэн, дэмжих хүчин чадал хүчтэй байгаа нь эдийн засгийн хүчирхэг баталгаа болж байх юм. Энэ оны дөрөвдүгээр сард зарим бүс нутаг цар тахалд ихээхэн нэрвэгдсэн боловч үндэсний хэмжээнд үйлдвэрлэлийн гол эрэлтийн үзүүлэлтүүдийн нийт цар хүрээ хэвдээ байв. Дөрөвдүгээр сард өргөн хэрэглээний барааны жижиглэнгийн худалдааны нийт хэмжээ 2.9 их наяд юаньд хүрч, импортын нийт хэмжээ экспортын хэмжээ 3.2 их наяд юань, гангийн бүтээгдэхүүний үйлдвэрлэл 110 сая тонн, түүхий нүүрсний үйлдвэрлэл 360 сая тоннд хүрч байв. Хуримтлагдсан талаас нь авч үзвэл бүх улсын үндсэн үзүүлэлтүүд өсөлтөө хадгалсан хэвээр байна. Нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл тогтоосон хэмжээнээс давсан аж үйлдвэрийн салбарын нэмүү өртөг өмнөх оны мөн үеэс 4,0 хувь, үндсэн хөрөнгөнд оруулсан хөрөнгө оруулалт болон импорт экспортын нийт хэмжээ 6.8 хувь, экспортын нийт хэмжээ 7.9 хувиар тус тус өсөв.

Хоёр. Үндсэн үйлдвэрүүдийг хүчтэй дэмжиж, нийлүүлэлтийн баталгааны чадавх хүчтэй болов. Цар тахлын нөлөөгөөр Хятад улсын хүнс, эрчим хүч зэрэг үндсэн салбарууд өсөлтөө хадгалж, тахал өвчинтэй тэмцэх бат бөх суурийг тавьж, эдийн засгийг сэргээхэд тус дөхөм үзүүллээ. Газар тариалангийн үүднээс авч үзвэл, орон нутгийн засаг захиргаа газар тариалангийн үйлдвэрлэлийг дэмжих, талбайн менежментийг бэхжүүлэхийн хэрээр өвлийн буудайн суулгацын байдал сайжирсаар байх юм. Эрчим хүчний үүднээс авч үзвэл үйлдвэрлэл, нийлүүлэлтийн өсөлт үргэлжлэн нэмэгдэж, эрчим хүчний гол нэрийн бүтээгдэхүүнүүд хурдацтай өсөн, дөрөвдүгээр сард түүхий нүүрс, түүхий нефть, байгалийн хийн үйлдвэрлэл 10.7 хувь, 4хувь ба 4.7 хувиар тус тус өссөн байна. Суурь үйлдвэрүүдийн үүднээс авч үзвэл томоохон үйлдвэрүүд өссөөр бөгөөд нийлүүлэлт тогтвортой байв. Дөрөвдүгээр сард дээд хэмжээний хар металлын олборлолт, баяжуулалтын үйлдвэрийн нэмэгдсэн өртгийн хэмжээ өмнөх оны мөн үеийнхээс 3.8 хувь, өнгөт металлын олборлолт, баяжуулалтын үйлдвэр 8.9 хувиар тус тус өсжээ.

Гурав. Зах зээл нь нийлүүлэлт, үнийн тогтвортой байдлыг хангахад үр дүнтэй, нийгмийн ерөнхий байдал тогтвортой байна. Оршин суугчдын наад захын амьдралтай холбоотой материалын хүрэлцээ, зах зээлийн үнэ тогтвортой байгаа нь иргэдийн амьжиргааны хэвийн байдлыг хангаж, нийгмийн нийт тогтвортой байдлыг хангаж байх мөртөө амьдрах гол нэрийн барааны үйлдвэрлэл, борлуулалт үргэлжлэн өсөв. Дөрөвдүгээр сард хүнсний үйлдвэрлэл, согтууруулах ундаа, цэвэршүүлсэн цайны үйлдвэрлэлийн нэмэгдсэн өртөг өмнөх оны мөн үеийнхээс 0.1 хувь, цэвэршүүлсэн цайны үйлдвэрлэл 0.5 хувиар тус тус өссөн байна. Зориулалтын хэмжээнээс дээш нэгжийн үр тариа, тос, хүнс, ундааны жижиглэнгийн худалдаа 10 хувь, 6 хувиар тус тус өсөв. Хэрэглээний үнэ ерөнхийдөө тогтвортой байж дөрөвдүгээр сард хэрэглээний үнэ өмнөх оны мөн үеэс 2.1 хувиар өсөн, дунд зэргийн өсөлтөө хадгалав. Хүнс, эрчим хүчийг оруулалгүйгээр үндсэн хэрэглээний үнийн индекс өмнөх сараас 0.9 хувиар өсөж, өмнөх сараас 0.2 пунктээр буурсан байна.

Дөрөв. Өөрчлөлт шинэчлэлтийн хандлага өөрчлөгдөөгүй, шинэ кинетик эрчим хүч нэмэгдсээр байна. Цар тахлын нөлөөгөөр шинэ үйлдвэр, шинэ хэлбэр, шинэ загваруудын хөгжил нь уламжлалт үйлдвэрүүдээс сайн байж, дижитал, мэдээлэлжүүлэлт, ухаалаг өөрчлөлтийн чиг хандлага үргэлжилсээр байна. Өндөр технологийн аж үйлдвэрийн өсөлт сайн байж, дөрөвдүгээр сард тогтоосон хэмжээнээс давсан өндөр технологийн үйлдвэрлэлийн нэмүү өртөг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 4 хувиар өссөн нь бүх салбарынхаас сайн хандлагатай байх мөртөө нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл өндөр технологийн үйлдвэрлэлд оруулсан хөрөнгө оруулалт өмнөх оны мөн үеэс 22 хувиар өссөн нь бүх хөрөнгө оруулалтаас сайн байв. Дижитал үйлдвэрлэл эрчимтэй хөгжиж, дөрөвдүгээр сард компьютер, холбоо болон бусад электрон тоног төхөөрөмжийн үйлдвэрлэлийн салбарын нэмэгдсэн өртөг өмнөх оны мөн үеэс 4.9 хувь өсөж, мэдээлэл дамжуулах программ хангамж, мэдээллийн технологийн үйлчилгээний үйлдвэрлэлийн индекс 10.3 хувиар өссөн байна. Нэгдүгээр сараас дөрөвдүгээр сар хүртэл биет барааны онлайн жижиглэнгийн худалдаа өмнөх оны мөн үеэс 5.2 хувиар өсөв. Экоухаалаг бүтээгдэхүүн хурдацтай өсөж, дөрөвдүгээр сард эрчим хүчний шинэ машин, хөдөлгөөнт холбооны суурь станцын тоног төхөөрөмж, нарны зайны үйлдвэрлэл өмнөх оны мөн үеэс 42.2хувь, 21.6 хувь ба 20.8 хувиар тус тус өссөн байна.

Тав. Макро эдийн засгийн бодлогын зохицуулалтыг эрчимжүүлж, эдийн засгийн үзүүлэлт илүү хурдацтай сайжрах төлөвтэй. Энэ он гарснаас хойш татвар хураамжийг дэмжих шинэ бодлого үр дүнтэй хэрэгжиж, бодит эдийн засагт үзүүлэх санхүүгийн дэмжлэг нэмэгдсэн нь аж ахуйн нэгжүүдийн хүндрэлийг арилгах, эдийн засгийг тогтворжуулахад эерэг үүрэг гүйцэтгэсэн юм. Манай товчооноос саяхан хийсэн шуурхай судалгаагаар томоохон хэмжээний үлдэгдэл хөнгөлөлт, татварын буцаан олголтыг хэрэгжүүлсний дараа НӨАТ-ын нэмэгдэл буцаан олголт авсан аж ахуйн нэгжүүдийн 90 хувь нь мөнгөн гүйлгээ сайжирсан гэж үзэж, 96.2 хувь нь бодлогод сэтгэл ханамжтай байв. Татварын буцаан олголт авсан жижиг, бичил аж ахуйн нэгжүүдийн 84.5 хувь нь мөнгөн гүйлгээ сайжирсан гэж үзэж, 94.6 хувь нь бодлогод сэтгэл хангалуун байгаагаа илэрхийлжээ. Хятад улсын эдийн засгийн хөгжлийн орчин улам бүр ээдрээтэй, хурцадмал, тодорхойгүй байгаагийн хариуд сүүлийн үед ХКН-ын Төв хороо цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, эдийн засаг, нийгмийн хөгжлийг зохицуулах талаар тодорхой шаардлагуудыг дэвшүүлж, олон бүс нутаг, хэлтэс албад олон төрлийн бодлого, арга хэмжээг идэвхтэй хэрэгжүүлэн үр нөлөө гаргасан байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Ардын сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл