Хятад-Лаосын төмөр замын барилга байгуулалт, үйл ажиллагааг хариуцсан Лаос-Хятадын төмөр замын компанийн ерөнхий менежер Шяо Чяньвэнь 19-ний өдөр сэтгүүлчид хэлэхдээ:
- Хятад-Лаосын төмөр замын дэр модны үйлдвэрлэлийг Хятадын төмөр замын 15-р товчооноос хариуцаж гүйцэтгэсэн. Төслийн баг материалын дутагдал, цаг агаарын таагүй байдал, цар тахлын нөлөөлөл зэрэг бэрхшээлийг даван туулж, 567 хоногийн турш өдөр шөнөгүй ажилласны эцэст 3 төрлийн 800 мянга гаруй ширхэг энгийн дэр мод, 8 төрлийн 259 багц огтлолцлын хэсгийн дэр модыг үйлдвэрлэн, Хятад-Лаосын төмөр замын бүтээн байгуулалтыг товлосон хугацаанд дуусган ашиглалтад оруулахад бат бөх суурийг тавьсан юм гэжээ.
