Фигур салоны захирал Н.Оюунбаяр:Бид зөвхөн 3-р сард 50 хувийн хөнгөлөлттэй үйлчилгээ үзүүлнэ
2015-12-28 18:21
Гоо сайхан, тураах “Фигур” салоны захирал Н.Оюунбаяртай ярилцлаа. Хамгийн хурдан хугацаанд жин хасах боломж олгодог LPG аппарат болон халуун хөнжлийн талаар дэлгэрэнгүй мэдээллийг хүргэж байна.
-Юуны өмнө танай салон хэдэн онд нээгдэж, үйл ажиллагаагаа эхлээд байна вэ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
-Юуны өмнө танай салон хэдэн онд нээгдэж, үйл ажиллагаагаа эхлээд байна вэ. Энэ талаар ярилцлагаа эхэлье?
-Манай салон 2012 оны аравдугаар сард үүд хаалгаа нээсэн. Энэ хугацаанд чамгүй олон үйлчлүүлэгчтэй боллоо.
-Танай салон нэрнээсээ ч авахуулаад гоо сайхан бие бялдрыг хүмүүст бэлэглэх зорилготой юм байна. Ямар төрлийн аппаратуудаар үйлчилгээ үзүүлж байна вэ?
-Манай салон Францын LPG аппарат, body contor-оор үйлчилгээ үзүүлдэг. Энэ нь хэсэгчлэн тураах үйлчилгээтэй, өөхийг маш сайн хайлуулах хүчин чадалтай аппарат юм. Мөн халуун хөнжлөөр үйлчилдэг. Энэ нь хөлсийг биеэс маш сайн гадагшлуулж, хорыг нь маш ихээр гадагшлуулж өгдөг. Эдгээр арга нь жингээ хамгийн хурдан хугацаанд хасахад ихээхэн тустай юм.
-LPG аппаратанд хэдхэн удаа ороод л хамгийн багадаа 2-3 кг турдаг гэж дуулсан. Тиймээс энэ аппартны талаар дэлгэрэнгүй танилцуулж өгөөч?
-Францын LPG аппарат маань зөвхөн өөх, целлюлитийг багасгахаас гадна эрүүл мэндийн ач тусаараа гайхагдсан эд юм. Ихэнх хүмүүс хөдөлгөөний дутагдалд орчихсон байдаг шүү дээ. Жишээлбэл, оффист суудаг хүмүүсийн хуян, шар ус нь ихээр хурчихсан байдаг. Үүнийгээ тараахгүй явсаар ядаргаанд орох, хөдөлмөрийн бүтээмж буурах гээд олон сөрөг талтай. Харин манай LPG аппарат нь тэр хурсан их шар усыг нь тараагаад өгнө. Бас гэдэсний гүрвэлзэх хөдөлгөөнийг сайжруулснаар өтгөн хаталтыг багасгадаг маш том давуу талтай. Үүнээс гадна цусны эргэлтийг сайжруулж, эргэлтийг нь тав дахин нэмэгдүүлдэг. Мөн нойргүйдлийг арилгаж, амраах үйлчилгээтэй. Тэгэхээр зөвхөн өөх, целлюлитийг арилгахаасаа гадна эрүүл мэндийн маш их ач тустай аппарат юм шүү дээ.
-Тэгвэл энэ аппаратанд орж жингээ хасахыг хүсч буй хүмүүс наана нь өөрийгөө бэлдэх эсвэл барих дэглэм гэж бий юу?
-Мэдээж, ямар ч сайн аппаратанд орлоо гээд өөрөө хичээхгүй байвал ямар ч үр дүнгүй шүү дээ. Өөх тостой хоол идээд, газтай ундаа уугаад, чихэр, шоколад, бялуу, жигнэмэгнээсээ салахгүй бол ямар ч сайн аппаратанд орлоо гээд тухайн хүн турахгүй. Өөх болон целлюлит нь хүний өтгөн, шингэнээр гадагшилдаг. Тиймээс үүнийг хэрхэн гадагшлуулах вэ гэвэл, өдөрт хамгийн багадаа л 8 аяга буюу 2 литр ус уух ёстой. Тэгж байж өнөөх өөх, целлюлит маань гадагшилна.
-Тэгвэл хоол ундандаа юуг түлхүү хэрэглэвэл энэ аппаратанд орохын хажуугаар жингээ хурдан хасах бол?
-Усаа сайн уухын хажуугаар жимс ногоогоо түлхүү сайн идэх хэрэгтэй. Дээр дурдсан зөвшөөрөгдөөгүй хүнснээс аль болох татгазахад аппаратны тусламжтайгаар аяндаа турна.
-Эмэгтэйчүүд маань ер нь яагаад таргалаад байна вэ. Бидний амьдралын хэвшил ихээр нөлөөлөөд байна уу?
-Нэгдүгээрт, хөдөлгөөний дутагдал. Хоёрдугаарт, амьдралын буруу хэвшил, буруу хооллолт. Энэ хоёр гол хүчин зүйлээс хамаарч таргалалт үүсч байдаг. Тэгэхээр хүмүүс маань амьдралын буруу хэв маягаа л өөрчлөх ёстой. Таргалчихсан хүмүүст өөрсдийнх нь амьдралын зуршил нь бүр хэвшил болчихсон байдаг. Тиймээс түүнийгээ өөрчлөөд, давхар LPG аппаратандаа ороод явбал маш сайн үр дүн үзүүлнэ.
-Мэргэжлийн хүний хувьд LPG аппаратанд хэдэн удаа орж байж хэчнээн кг хасах боломжтой талаар тайлбарлавал?
-Дээр хэлсэнчлэн, зөв хооллоод, жимс, ногоогоо түлхүү идээд, усаа маш сайн уугаад аппаратандаа ороод явахад нэг курс буюу 10 удаагийн оролтын дараа хамгийн багадаа 2-3 кг хасдаг. Хамгийн ихдээ гэхэд, манайд ордог 2-3 үйлчлүүлэгч 6-7 кг хассан.
-Нэг курсээр нь үйлчлүүлье гэвэл хэдий хэрийн хугацаа шаардах бол?
-Нэг курс гэдэг маань 10 удаагийн оролт шүү дээ. Гэхдээ нэг өнжөөд явах ёстой. Учир нь булчинг заавал амрааж байх хэрэгтэй. Тэгэхээр 20 хоногт дээд тал нь 6-7 кг хасах боломж бий. Хамгийн гол нь амьдралынхаа хэв маягийг өөрчлөөд, бага зэрэг фитнес эсвэл дасгал хөдөлгөөнд хамрагдаад хавсрах хэрэгтэй.
-Зарим эмэгтэй юу ч хэрэглээд турахгүй байна гэдэг шүү дээ. Үнэхээр турдаггүй хүн гэж байх уу?
-Турдаггүй хүн гэж байхгүй. Зөвхөн тэр хүн л өөрөө хичээхгүй байна гэсэн үг. Зөвхөн тухайн аппарат, фитнесдээ найдчихаад бусад цагаараа амьдралынхаа хэв маягийг өөрчлөхгүй, замбараагүй хооллолттой хэвээрээ байгаад байна гэсэн үг. Ийм хүн хэзээ ч турахгүй.
-Ярианы эхэнд дурдагдсан халуун хөнжлийн аппаратны талаар танилцуулвал?
-Энэ нь их дулаан ялгаруулж, хөлсийг маш сайн ялгаруулдаг. Хөлс гадагшилна гэдэг маань хор гадагшилна гэсэн үг. Халуун хөнжилд тухайн хүнийг оруулахаасаа өмнө бид хэмжилт хийж, жинг нь үздэг. Маш их хэмжээний хөлс гарсан тохиолдолд 200 гр-аас 1 кг хүртэл жин хасдаг. Нэг л удаагийн халуун хөнжилд ороод ийм үр дүнд хүрэх бодит боломж байна.
-LPG болон халуун хөнжил аппаратуудад ороход тухайн хүний биеийн онцлог, нас зэрэг зүйлс хэрхэн нөлөөлдөг юм бол?
-Мэдээж, бага насны хүүхэд болон бүр настай хүн орж болохгүй. Халуун хөнжилд бол цусны даралт ихсэх өвчтэй хүмүүс орохыг хориглодог. Харин LPG-д ил яр шархтай, цусны өвчтэй хүмүүс орж болохгүй. Өөр хориглох заалтгүй.
-Эмэгтэйчүүд маань халуун хөнжил болон LPG аппаратанд ороод тураад хүссэн жиндээ оччихлоо гэхэд эргээд жингээ хэрхэн хадгалах вэ?
-Өмнө хэлсэнчлэн зөв хооллоод, усаа сайн уугаад явахад хүссэн жингээ хадгалаад байж болно. Дээр нь 21 хоног буюу сардаа заавал нэг л удаа эдгээр аппаратандаа орох ёстой. Курс гэхгүйгээр зөвхөн нэг удаа орох ёстой. Ингэвэл тухайн хүн маань жингээ хүссэнээрээ хадгалаад яваад байж чадна.
Монголхатагтай
Найруулагч: Энхтуяа
Эх сурвалж : Mongoljingoo.mn
Дэлгэрэнгүй үзэх
