
2009 оны 12 дугаар сарын 10-нд Өвөр Монголын Өдрийн Сонины Хороонд Солонго цахим хуудас ашиглалтад орох үеэр ажлын гараагаа эхлүүлсэн сэтгүүлч миний бие ч гэсэн зургаа дахь жилээ угтан авч байна. Манай төв анх “Солонго” сэтгүүл, “Солонго” цахим хуудсаар мэдээ мэдээллээ цацаж эхэлснээс хойш өнөөдөр кирил бичгээр “Солонго” сэтгүүл /сар тутмын/, “Солонго” сэтгүүлийн АРР, “Солонго” мэдээллийн цахим хуудас (Солонго гар утасны сайт, Солонго АРР /Аррlе, Андройд хувилбар/), “Солонго” сонин /долоо хоног тутмын/, “Солонго” сонины АРР, Wеснат мэдээ, мiсrоьlоg зэргээр мэдээллүүдийг уншигч, хэрэглэгч түмэндээ хүргэж байгаа юм. Энэ нь манай төвийн өсөж бойжсон зам мөрийн гэрч төдийгүй мэдээ мэдээллийн цаг үеийн шинэ хэв төрхийг харуулсаар байна.
Хөгжил дэвшилтэй хөг нийлсэн мэдээлэгч
Солонго мэдээллийн төв Хятад улсын Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба болон ӨМӨЗО-ны Засгийн газрын Хэвлэл мэдээллийн албаны удирдлагаар ажилладаг Өвөр Монголын Өдрийн Сонины Хорооны харьяа гадаад сурталчилгааны хэвлэл мэдээллийн төв юм. “Нөхөрсөг, үнэнч, ашигтай, багтаамжтай” гадаад харилцааны журмыг чанд баримтлан, “Гурван ойр” гадаад сурталчилгааны зарчмаар “Гарах” стратегийн бодит үр нөлөөг сайн баримталж, “Дөрвөн хүч” олон улсын хэлний тогтолцоо бий болгохоор зорилго тавин ажиллаж байна. Хятад, Монголын нийгэм, эдийн засаг, соёл урлаг, найрамдлын гүүр төдийгүй Өвөр Монгол, Хятад улсыг дэлхийд таниулах гэрэлт цонх болж байна. Солонго мэдээллийн төв хөгжлийн явцдаа “Сэтгүүл, сонин, сайтын нэг цогц”-оор ажлын түвшнээямагт дээшлүүлэхийг эрхэмлэсээр ирсэн. Солонго сэтгүүл1993 онд анхны дугаараа хэвлэн тараасан цагаас хойш эдүгээ 22 дахь хавар, намрыг угтан үдэж буй. 22 жилийн туршид Монгол Улсын уншигчдад Хятадын эдийн засаг, нийгмийн хөгжил, өнө эртний түүх соёлыг үнэн бодитоор танилцуулсаар ирлээ. Түүнчлэн Хятад, Монгол хоёр улсын олон салбар дахь хамтын ажиллагааны амжилт бүтээлийг шуурхай мэдээлдгээрээ онцлогтой. Хятад, Монгол хоёр улсын эдийн засаг, худалдаа, соёлын солилцоо, харилцаа холбооны чухал мэдээлэгч болж буйн зэрэгцээ өөрийн гэсэн өнгө төрх, хэв маяг, онцлог агуулгаараа гадаад, дотоодын уншигчдад танигдаж, Хятад, Монголын нөхөрсөг харилцааны гүүр болж байгаа юм. Сэтгүүлийг 2011 оны 11 дүгээр сараас эхлэн Монгол Улсад хэвлэсэн цагаас хойш өнөөдрийг хүртэл Монгол Улсын нийт 21 аймаг, хотуудад тараагдаж байна. Дугаар бүрийн агуулгыг уншигчдад зориулан, хүлээн авагчдын санал хүсэлтийн дагуу бэлдэж байгаа бөгөөд үүгээр дамжуулан сэтгүүлийнхээ нэр нөлөөг өргөжүүлсээр. “Солонго”цахим хуудсаа Монгол Улсын сүлжээ хэрэглэгчдийн/интернэт хэрэглэгчид/ онцлогт нийцүүлэн 2014 онд Монгол Улсын Sоdоnѕоlитiоn компанитай хамтарч дахин шинэчлэлт хийснээр нүүр хуудас, хэв загвар, өнгө төрх, агуулга, видео нь Монгол Улсын сүлжээ хэрэглэгчдийн сонирхолд нийцэж, Хятадын, Өвөр Монголын олон салбаруудад мэдээ мэдээллийгтүгээж байна. Одоогоор Монгол Улсад хоёр сервер, Хятадад дөрвөн сервер ажиллуулж байгаа юм. Цахим хуудсыг Монгол Улсын сүлжээ хэрэглэгчид болон Fасеьоок, Тwiiтеr-ээр дамжуулан сурталчилснаар Солонго цахим хуудас дэлхийн жагсаалтад 3.89 сая дугаарт байсан бол 869.9 мянгад орсон. Харин Монгол Улсад нэрсийн жагсаалтад байгаагүй бол 150 дугаарт орж, өөрийн гэсэн өнгө төрх бүхий онцлог хэв маягаараа нөлөө тусгал гаргаж байна. Солонго мэдээллийн төвөөс эхэндээ “Сэтгүүл, сайтыг нэгтгэх” хэлбэрээр ажиллуулж байсан бол өнөөдөр “Сэтгүүл, сайт, сониныг нэгтгэх” хэлбэрт дэвшин ажиллаж байна. Иймд Солонго мэдээллийн төвөөс Солонго сониныг Монгол Улсад албан ёсоор бүртгүүлсэн бөгөөд Монгол Улсын Бизнесийн мэдээ сонинтой хамтран 2014 оны 11 дүгээр сараас эхлэн хэвлэж тараасан. Одоогоор 60 дахь дугаараа олон нийтэд хүргэж, түгээлтий тоо 120 мянгад хүрэв. Мөн Солонго сонин Монгол Улсын уншигчдад ӨМӨЗО-ны цаг төрийн мэдээ мэдээлэл, иргэдийн амьдрал, соёл урлаг, техник технологи, экологи хамгаалал зэрэг сэдэвт мэдээллүүд хүргэж, Хятад, Өвөр Монголын тухай ойлгох бас нэгэн цонх болсоор. Тус төв нь 2014 оноос эхлэн Монгол Улсын Sоdоnѕоlитiоn компанитай хамтран гар утасны сайт, АРР, редакторлах систем зэрэг олон төрлийг судлан гаргаж, бүх хэвлэл мэдээллийн нэгдсэн редакцийн тавцан ажиллуулж эхэлсэн. Үүгээр дамжуулан “Нэг редакц, олон гарц”-ын хандлагыг бий болгоод байна. Түүнээс гадна Мiсrоьlоgging, Wеснат-аар өдөр бүр 5-8 мэдээ мэдээлэл цацаж, олон талын мэдээлэл хүргэж байна. Эдүгээ мэдээллийн АРР, гар утасны сайт ашиглалтад(Аррlе, Андройд хувилбар)орж, үүнд гар утасны Вrоwѕеr дээр Солонго цахим хуудасны холбоос www.ѕоlоngоnеwѕ.мn гэж бичээд гар утасны сайтыг шууд хүлээн авч болно. Бүх хэвлэл мэдээллийн нэгдсэн редакцийн тавцан ажиллаж эхэлсэн. Үүгээр дамжуулан “Нэг редакц, олон гарц”-ын хандлагыг бий болгож, “Сэтгүүл, сонин, сайтын нэг цогц”-ын ажиллах түвшинг тасралтгүй дээшлүүлсэн байна. Сэтгүүл, сонин, сүлжээ болон шинэ хэвлэл мэдээллийн хэрэгсэл бүрийн өвөрмөц мэдээллийн чадавхийг уялдуулан, санаачилгатай үйл ажиллагаа явуулсаар байгаа юм. Улмаар Монгол Улсад Хятад, Өвөр Монголын тухай сурталчлан улс төрийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжил, нийгэм, үндэстний эв найрамдлыг харуулах зорилготойгоор ажиллаж байна. Ийнхүү ажиллаж байгаа нь тодорхой хэмжээгээр үр дүнгээ өгч буй нь ч гарцаагүй. ХХI зуун цагийг товчилсон интернэт сүлжээний цаг, оосор бүчгүй орчлон дэлхийн өргөн ханагар орон зайн хаана ч гэсэн мэдээ мэдээлэл саадгүй нэвтэрч, манай танай гэлтгүй өнөө маргаашийн үйл явдлуудыг алган дээр дэлгэсэн юмшиг андалгүй мэдэх болсон цаг үе ирээд байна. Солонго мэдээллийн төв хөгжлийн явцдаа өөрийн гэсэн чиглэлээ олж, өөрсдийн бэлтгэсэн мэдээ мэдээллээ илүү өргөн хүрээнд цацан, шинэ хэвлэл мэдээллийн хэрэгслийг түгээн дэлгэрүүлэхээр ажиллаж байгаа юм.

Үйлсийн гэгээн зам татуулах Солонго
Гадаад харилцаагаа өргөжүүлж, хоёр орны ард түмэнд хэрэгтэй, чанартай мэдээ мэдээлэл хүргэн нөхөрсөг харилцаагаа өргөжүүлэн ажиллах үүднээс Солонго мэдээллийн төв өнгөрсөн таван жилийн хугацаанд Монгол Улс, Хятадын хэмжээнд олон арван нийгмийн үйл ажиллагаа зохион явуулжээ. Энэ нь ч нийгэмд үр ашгаа өгч тусгалаа үзүүлсээр ирлээ. Тухайлбал, 2012 оны 9 дүгээр сарын 19-нд Монгол Улсын Улаанбаатар хотноо зохион байгуулагдсан Солонго сэтгүүлийн Монгол дахь уншигчдын уулзалт “БНХАУ-ын Өвөр Монголын соёлын өдрүүд-III” арга хэмжээний нэгэн агуулгын хувиар зохион байгуулагдаж, Монгол дахь нэр нөлөөгөө өргөжүүлсэн байна. 2013 онд Солонго сэтгүүлийн 20 жилийн ой тэмдэглэх арга хэмжээг Хөххотноо зохион байгуулснаа Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн алба, Өөртөө Засах Орны Ухуулах хэлтэс, бусад муж орны ахан дүү сэтгүүлийнхэн хүрэлцэн ирж оролцсон. Түүнчлэн 20 жилийн турш агуулга, хэвлэл зэрэгт хийсэн өөрчлөлт шинэчлэл, Хятад, Монгол хоёр улсын хооронд үзүүлсэн хувь нэмэрт өндөр үнэлгээ, санал зөвлөгөө өгч, цаашдын үйл ажиллагаанд чухал ач холбогдол үзүүлсэн байна. 2015 оны 6 дугаар сарын 26-ны өдөр Улаанбаатар хотноо “Солонго”-ын өдөрлөг зохион байгуулж, Солонго сонин, Солонго цахим хуудас АРР /Аррlе, Андройд хувилбар/ албан ёсоор ашиглалтад орсныг олон нийтэд хандан зарласан. Улмаар дугуй ширээний уулзалт зохион байгуулж цаашид хэвлэлийн ажлаа хэрхэн эрчимтэй урагшлуулах, мэдээ мэдээллээ хэрхэн түгээн дэлгэрүүлэх, уншигч олон, хүлээн авагчиддаа хэрхэн хамгийн шинэ мэдээ мэдээллийг цаг тухайд нь хүргэх, бусад хэвлэл мэдээллийн хэрэгслүүдтэй хамтын ажиллагаагаа улам сайжруулах тухай сэдвийн хүрээнд ярилцсан. Үүнээс гадна Солонго сэтгүүлийн нэрэмжит уралдаан, “Солонго” Хятад, Монголын залуучуудын солилцооны цуврал арга хэмжээ зэрэг Хятад, Монгол хоёр улсын уншигчдын дунд “Солонго” нэрээр олон арван үйл ажиллагаа өрнүүлжээ. 2015 оны 10 дугаар сард болсон Хятад, Монголын анхдугаар экспод зориулан тусгай цахим хуудас нээж ажиллуулснаас гадна Солонго сэтгүүлийн 180 нүүртэй тусгай дугаарбэлтгэж, Солонго сониныг найман нүүрээр бэлтгэн өдөр тутмын тусгай дугаарыг экспо зохиогдох таван өдрийн турш гаргаж олон нийтэд хүргэсэн нь гадаад, дотоодын уншигчдаас өндөр үнэлгээ хүртсэн. Солонго мэдээллийн төв Хятад улсыг Монгол Улсад сурталчлах брэнд болж, хоёр улсын нөхөрсөг харьцааны гүүр болсоор байна. Үүнээс гадна гадаад ухуулгын онцлогийн дагуу “Алтан хилийн аялал”, “Өвөр Монголын мал аж ахуйн орон миний нүдэнд“, “Миний мөрөөдөл Өвөр Монголд”, “Боомт, боомтын хошуу шяниудаар аялах” гэх зэрэг томоохон хэмжээний сурвалжлага, хил дагуух бүс нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжил, иргэдийн амьдрал ахуйн байдлыг харуулж, дотоод, гадаадын уншигчидын анхааралд орсон байна. Өөрийн мэдээ мэдээллээ өргөн цар хүрээнд цацаж, бусад хэвлэл мэдээлэлтэй хамтран ажиллах зорилгоор Монгол Улсын МGLnеwѕ.мn цахим хуудастай хамтран Өвөр Монголын Солонго мэдээллийн төвийн Монгол Улс дахь төлөөлөгчийн газрыг 2014 оны 9 дүгээр сарын 10-ны өдөр Улаанбаатар хотноо албан ёсоор байгуулсан. Түүнчлэн 2015 оны 5 дугаар сард Монгол Улсад “Солонго” сэтгүүл, “Солонго” сонины улсын бүртгэлийн гэрчилгээг албан ёсоор авч Монгол Улсад хуулийн дагуу хэвлэж тараах болсон нь цаашдын үйл ажиллагаанд хуулийн баталгааг бүрдүүлсэн байна. Энэхүү Төлөөлөгчийн газар Төрийн Зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албанаас хилийн гадаад суртал ухуулгын сэтгүүлүүдийг тухайн газарт нь ажиллуулах шаардлагын дагуу “Сэтгүүл, сайт, сонин”-г хамтад нь ажиллуулах, тухайн газарт нь сэтгүүл, цахим хуудсаа ажиллуулах, хэвлэн түгээх, цахим хуудсаа сурталчлах, хамтран үйл ажиллагаа зохион байгуулах зэрэг талын ажлыг хариуцан явуулахад бат бэх суурь болж өгсөн юм. Ингэснээр цаашид олон улсад түгээн дэлгэрүүлэх чадвараа улам сайжруулах зорилготой. Шилдэг боловсон хүчин бол аливаа байгууллага нэгжийн чухал баталгаа, амжилттай ажлын үндэс суурь болдог. Манай төв байгуулагдсан цагаасаа боловсон хүчнээ хүмүүжүүлэхийг чухалд үзсээр ирсэн. 2010 оноос эхлэн сэтгүүлчдээ жил бүр Монгол Улсад томилон мэргэжил дээшлүүлэх сургалтад хамруулах, мөн бусад хэвлэл мэдээллийн байгууллага нэгжид туршлага судлах зорилгоор ажиллуулж байна. Түүнчлэн 2014 оноос Монгол дахь албан ёсны Төлөөлөгчийн газарт ээлжээр томилон нэгээс хоёр сарын хугацаатайгаар Монгол Улсад ажиллуулж байгаа нь ажилтны кирил бичгийн чадвараа дээшлүүлэх, Монгол Улсын нийгэм, соёл, зан заншлыг илүү гүн таних нөхцөл бүрдүүлж өгч байгаа юм. Өдгөө манай төв нийт 21 ажилтантай бөгөөд ерөнхий эрхлэгч, орлогч эрхлэгч, 17 сэтгүүлч, гадаад хэлний редактор буюу хянан тохиолдуулагчаар Монгол Улсын хоёр сэтгүүлч нарын бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Үүнд, сэтгүүл, сонины уран сайхны редактор, сайтын уран сайхны редактор, сайтын мэргэжилтэн тус бүр нэг хүн, видео бичлэгийн сэтгүүлч хоёр хүн ажиллаж байна.

Түүнчлэн Хятадын Коммунист Намын Төв Хороо болон Өвөр Монголын Өөртөө Засах Орны, Монгол Улсаас Хөххотод суугаа Ерөнхий консулын газрын дарга удирдлагууд, гадаад, дотоодын үзэг нэгтнүүд мэдээллийн төвийн үйл ажиллагаатай олонтаа танилцаж, эрч хүчтэй ажиллах урам зориг хайрласаар ирлээ. Энэ хугацаанд Монгол, Орос, Нигер, Хонконг, Тайван, Аомэн, Төвд, Шиньжян, Гуанши, Хэбэй, Шаньдүн зэрэг гадаад, дотоодын олон арван төлөөлөлгчид манай төвтэй танилцсан байна.
Бүх хэвлэл мэдээллийн хэрэгслийн нэгдсэн редакцийн тавцанг бүрдүүлсэн Өвөр Монголын Солонго мэдээллийн төв цаг үеийн хөгжлийн дагуу өөрийн хэв загвараар шинэ мэдээ мэдээллийг уншигчиддаа цаг тухайд нь хүргэж, ганзага дүүрэн явна. Цаашид ч гадаад сурталчилгааны түүхэн хуудаст хүч хөдөлмөрөө зориулж, хувь нэмрээ оруулсаар байх нь дамжиггүй ээ.

