Шиньжянд газар хөдлөв
2016-01-14 16:01
Шиньжянд газар хөдлөв.
2016 оны 1 дүгээр сарын 14-ний өдрийн Хятадын Газар хөдлөлтийн сайтын албан ёсны шинжилгээнээс үзвэл, Шиньжяны Баянгол Монгол Үндэсний Өөртөө Засах Жөүгийн Бүгүр шяньд 5.3 баллын хүчтэй газар хөдөлжээ. Эргэн тойрны олон хот шяньд маш олон удаа чичирхийлэл үүссэн байна.

Бүгүр шяний Намын хорооны ажилтны танилцуулснаар, өнөөгийн байдлаар амиа алдаж, шархадсан хүн, барилга байшин нурсан тухай мэдээлэл үгүй байна.
Газар хөдөлсний дараа Шиньжяны Газар хөдлөлтийн газар онц байдлын төсөл хэрэгжүүлж, ажлын хэсгийг газар хөдөлсөн нутаг руу яаралтай томилжээ. Сэтгүүлч мэдээлэх хүртэл, хүн амиа алдаж, бэртсэн, эд хөрөнгө хохирсон тухай мэдээ үгүй байжээ.
Найруулагч: Сүлдээ
Эх сурвалж : Синь Хуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх
