solongonews
Хотын илбэчин
2022-07-21 18:01
Хотын илбэчин

    Намайг Жинь Жинжү гэдэг. Солонгос улсын архитектор хүн. Сайхан хотуудыг бүтээгч. Би 2011 онд Бээжинд ирсэн, 10 жил өнгөрчээ. Би 2003 оноос хойш Солонгост архитектураар ажилласан. Яг тэр үед миний таньдаг найз надад Бээжинг танилцуулсан юм. Тэгээд 2011 онд энд архитектураар ирсэн. Одоо бид төслүүдэд зориулж зураг төсвөө хийж байна.

Мөн загвар, дүрслэл, текстүүд байдаг. Энэ төслийн талаар бид уламжлалт соёлыг орчин үеийн барилга дотор хэрхэн нийцүүлэх тухай бодож байна. Хоёр дахь давхрыг зурахдаа хүмүүс яаж буух талыг бодох хэрэгтэй. Жишээлбэл, 2-р давхар нь энэ талаасаа бууж ирдэг...

   Ер нь би өдөр бүр маш их ажил амжуулж ядардаг. Тэгээд ч одоо амьдарч байгаа гэр маань компаниас жаахан хол, өдөр бүр гэртээ харьсны дараа, охиноо хараад би маш их баярладаг. Охин минь Lego-д дуртай. Тэр өөрийгөө үргэлж архитектур гэж хэлдэг байсан. Би ч гэсэн охиноо амьдралынхаа замыг өөрөө шийдэхийг нь хүсч байна. Тэр юу сонгох вэ, би түүнийг л дэмжих болно. Мэдээж, би охиноо бүтээлч зүйл хийгээсэй гэж найдаж байна. Энэ надад илүү таалагдана. Ажлаас гадуур спортод дуртай. Магадгүй долоо хоногт нэг, эсвэл хоёр удаа зүгээр л компанидаа явахдаа дугуй унана.Ойролцоогоор нэг цаг хагас явдаг.

    Гэхдээ би ихэвчлэн метрогоор явдаг. Ихэнхдээ би шууд утсаа бариад гардаг, бэлэн мөнгө авдаггүй. Ер нь сүүлийн арван жилд Хятад улс маш их өөрчлөгдсөн. Өмнө нь Хятадаас тендер зарлаж байсан.Бүгд дүр төрхийн дагуу, аль хэлбэр нь илүү сайхан харагдаж байна тэрийг сонгодог. Компани сурталчилгаа хийх үед барилгын харагдах байдал илүү үзэсгэлэнтэй. Энэ нь гадаад төрх илүү чухал юм.Харин одоо маш олон хүмүүс орон зайг ашиглах тал дээр илүү их анхаарал хандуулдаг болсон.

Бээжин бол миний мөрөөдлөө биелүүлэх газар.Би эхнэр, хүүхэд хоёроо Бээжинд маш аз жаргалтай амьдруулахыг хүсэж байна. Хөдөлмөр аз жаргалыг бий болгодог гэдэгт би итгэдэг.

Найруулагч: Ц.УРАНТУНГАЛАГ
Эх сурвалж : http://news.cri.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл