solongonews
Чэнь Лэй: Ган гачигтай тэмцэх ажлыг сайн хийнэ
2017-05-30 20:50
Чэнь Лэй:Ган гачигтай тэмцэх ажлыг сайн хийнэ.

Хятадын үер ган гачигтай тэмцэх ерөнхий командлах газрын дэд захирал, усны аж ахуйн яамны сайд Чэнь Лэй саяхан хэлэхдээ, нутгууд муу тохиолдол, нөхцөл байдлыг тэвчиж, ган гачигтай урт хугацаагаар тэмцэх оюун санааны бэлтгэлтэй байж, идэвхтэй арга хэмжээг хэрэгжүүлж, уг ажлыг сайтар хийх хэрэгтэй гэв.

Тэрээр саяхан хуралдуулсан Хятадын үер ган гачигтай тэмцэх ерөнхий командлах газрын зайнаас хийх видео теле хурал дээр дээрх үгийг хэлсэн юм.

Энэ жилийн 4 дүгээр сараас умарт нутагт ган гачиг болж, цаг агаар халуун болохын хэрээр улам ноцтой болов. 5 дугаар сарын дунд үеийн байдлаар 5 сая 836 мянган га газар тариалан ганд өртөж, хаврын тариалах ажилд ихээр нөлөөлсөн байна.

5 дугаар сарын 27-ны байдлаар, 2 сая 670 мянган га газар тариалан ган гачигт өртөж, 120 мянган иргэн болон 500 мянган бод мал ундны усны хүндрэлтэй тулгарав.

Чэнь Лэй хэлэхдээ, зарим нутаг ноцтой ган гачигт өртөж буйн улмаас Хятадын үер ган гачигтай тэмцэх ерөнхий командлах газар тусгай санхүүжилт хийж, 15 ажлын хэсгийг илгээн, нутгуудын ган гачигтай тэмцэх ажилд тусалж байна гэв.

Найруулагч: Б.Сүлдээ
Эх сурвалж : Хятадын Засгийн Газрын албан ёсэы сайт
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл