ӨМӨЗО-ны Намын хороо Өвөр Монголын дарга удирдлагуудын хурлыг 8 дугаар сарын 29-ний үдээс хойш хуралдуулж, ӨМӨЗО-ны Намын хорооны гол удирдлагад өөрчлөлт хийсэн ХКН-ын Төв хорооны шийдвэрийг зарлав.
Ли Жихэн ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн даргаар томилогдож, Ван Жүнь ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн даргын тушаалыг үүрэглэхгүй боллоо.

Өвөр Монголын дарга удирдлагуудын хурал
Ван Жүнь 2012 оны 12 дугаар сард ӨМӨЗО-ны Намын хорооны нарийн бичгийн даргын тушаалд томилогдож байсан юм.
Хурал дээр Ван Жүнь, Ли Жихэн болон ӨМӨЗО-ны тэргүүлэгч Бү Шяолинь нар илтгэл тавьсан байна.

Хурлаас өмнө Ли Жихэн (зүүн), Ван Жүнь халуун дотноор ярилцаж байгаа нь
