Бразилын Эдийн засгийн яамнаас гаргасан сүүлийн үеийн мэдээллээс харахад, энэ оны 05 дугаар сард Бразил улс гадаад худалдаа 9.291 тэрбум ам.долларын ашигтай гарч, өнгөрсөн оны мөн үеийнхээс 29.4 хувиар өссөн байна. Бразилын Хятад руу хийх экспорт эрс өсч, Хятад улс Бразилын экспортын хамгийн том орон болсоор байгаа аж. Бразилын Эдийн засгийн сайд Пол Гудез: - Бразил-Хятадын худалдаа сайжирсан нь Бразилын эдийн засагт чухал үүрэг гүйцэтгэсэн гэжээ.
- Хятад нь Бразилын хамгийн том худалдааны түнш бөгөөд Бразилд хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн орнуудын нэг юм. Бразил, Хятадын харилцаа тасралтгүй хөгжинө гэдэгт бид итгэлтэй байна гэж Бразилын Гадаад хэргийн сайд Карлос Франса хэлэв.
