solongonews
ОХУ, Хятадын хамтын ажиллагаанд шинэ боломж нээгдэж байгааг онцлов
2018-01-20 21:23
ОХУ-ын засгийн газрын албан тушаалтад болон бизнес эрхлэгчид 19-ний өдөр Синьхуа агентлагийн сэтгүүлчдэд өгсөн ярилцлагадаа :

“Нэг бүс нэг зам”-ын байгуулалт болон Европ Азийн эдийн засгийн  холбоо харилцан холбогдож, Орос, Хятадын эдийн засгийн салбарын харилцаа улам  эрчимжиж буй учраас хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд  хөгжлийн шинэ боломж нээгдэж байна гэжээ.

ОХУ-ын ерөнхийлөгчийн Орон Нутгийн Эдийн Засгийн Интегралчлалын  зөвлөх Сергей Гладиев : “Нэг бүс нэг зам”-ын байгуулалт болон Европ Азийн эдийн  засгийн холбоо харилцан холбогдсоноор Орос, Хятадын хоёр талт худалдаа тасралтгүй  өргөжиж, хоёр орны засгийн газрын худалдаа, эдийн засгийн байгууллагуудын хамтын  ажиллагааны механизм тогтвортой хөгжиж, хоёр талт худалдаанд төхөм үзүүлж байна  гэжээ.

ОХУ Шанхайн Хамтын Ажиллагааны байгууллагын гишүүн орон, энэ жилээс  Европ Азийн эдийн засгийн холбооны ээлжит дарга орноор ажиллаж байна. Сергей  Гладиев : Шанхайн Хамтын Ажиллагааны Байгууллагын гишүүн орнууд маш сайн  ойлголцоо, итгэлцлийг бий болгосон нь “Нэг бүс нэг зам”-ын байгуулалт болон  Европ Азийн эдийн засгийн холбоог холбоход тустай юм гэжээ.

ОХУ-ын Гадаад Эдийн Засгийн Банкны дэргэдэх "Оросын экспортын  төв"-ийн Хятад дахь төлөөлөгчийн газрын ахлах төлөөлөгч Сергей Лебедев : “Нэг  бүс нэг зам”-ын байгуулалт болон Европ Азийн эдийн засгийн холбоо харилцан  холбогдох нь холбогдох талууд худалдаа, эдийн засгийн харилцаагаа ахиулахад  чухал үүрэг гүйцэтгэж, холбогдох аж ахуйн нэгжүүд зардлаа багасгаж, үр ашгаа  нэмэгдүүлэхэд тустай юм гэжээ. 

Найруулагч: Ц.Урантунгалаг
Эх сурвалж : Синьхуа агентлагийн мэдээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл