Зам тээврийн яамнаас мэдээлснээр, саяхан Зам тээврийн яамнаас "Авто замын засвар үйлчилгээний менежментийг хөгжүүлэх арван дөрөвдүгээр таван жилийн төлөвлөгөө"-г гаргаж, өндөр чанартай бүтээн байгуулалтыг чухалчилж, байгууламжийг дижитал хэлбэрт шилжүүлэх, засвар үйлчилгээг мэргэшүүлэх, менежментийг шинэчлэх, үйл ажиллагааны үр ашиг, үйлчилгээний чанарыг дээшлүүлэхийг санал болгов. " Арван дөрөвдүгээр таван жил"-ийн хугацаанд зам тээврийн салбар хөгжүүлэх ба аюулгүй байдлыг уялдуулан, авто замын дэд бүтцийн уян хатан чанарыг дээшлүүлж, шинжлэх ухаанч бат бөх чанарыг баримтлах ба замын сүлжээний техникийн нөхцөлийг сайн хадгалж, эко болон нүүрстөрөгч багатай байдлыг онцлон, нөөцийг эрчимтэй, хэмнэлттэй ашиглахыг дэмжиж, ухаалаг инновацийг бэхжүүлэн, авто замын дижитал өөрчлөлтийг жолоодож, чанар ба үр ашигт анхаарлаа хандуулах ба зам ашиглалтын үйлчилгээний түвшинг дээшлүүлэх хэрэгтэй.
Зам тээврийн яамны Авто замын товчооны орлогч дарга Жөү Рүнфэн хэлэхдээ:
- Одоогийн байдлаар Хятад улсын авто замын нийт урт 5.28 сая километрт хүрч, онц зэрэглэлийн хурдны замын хэмжээ 91.5 хувийг эзлэн, улсын болон орон нутгийн чанартай авто замын өндөр хурдны замын гүйцэтгэл 84 хувьд хүрсэн байна. Сүүлийн жилүүдэд бүх шатны тээврийн алба, зам засварын удирдлагын нэгжүүд "Зам засах бол хөгжил, авто замын засвар үйлчилгээ хийх нь тогтвортой хөгжил болно" гэсэн үзэл баримтлалыг хэрэгжүүлж, зам засварын удирдлагыг бэхжүүлэв. "Арван гуравдугаар таван жил"-ээс хойш Хятад улс нийт 1.29 их наяд юанийн засвар үйлчилгээний хөрөнгө оруулж, 1.356 сая километрт урьдчилан сэргийлэх засвар үйлчилгээ ба 1.652 сая километрийн засвар үйлчилгээ хийж, замын хөдөлгөөний аюулгүй байдал, амь насыг хамгаалах 1.16 сая километрийн ажил ба 58.000 эвдэрсэн, хуучин гүүрийг шинэчлэх төслүүдийг хэрэгжүүлж эхэлсэн байна.
"Арван дөрөвдүгээр таван жил"-ийн хугацаанд тээврийн салбар нэгдмэл, нээлттэй, стандарттай, эмх цэгцтэй зам засварын бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, замын хөдөлгөөний аюулгүй байдлын байгууламжийн ажлыг сайжруулан, үндэсний байгалийн гамшгийн эрсдэлийн иж бүрэн тооллоготой хослуулсан гамшгаас урьдчилан сэргийлэх, тэмцэх төслийг хэрэгжүүлэх хэрэгтэй. Авто зам засварын шинжлэх ухааны шийдвэр гаргах тогтолцооны бүтээн байгуулалтыг түргэтгэж, ухаалаг, үнэн зөв засвар үйлчилгээний шийдвэр гаргах загвар, ажиллах механизмыг бүрдүүлэх хэрэгтэй. Хаягдал хучилтын материалын дахин боловсруулалтыг дэмжиж, үйлчилгээний газруудад эрчим хүч хэмнэн, байгаль орчныг хамгаалах ажлыг сайжруулах, цэнэглэх (солих) байгууламж зэрэг эрчим хүчний шинэ байгууламж барих ажлыг эрчимжүүлэх хэрэгтэй. Хиймэл оюун ухаанд суурилсан засвар үйлчилгээний төслийн чанарын удирдлага, автомат хяналт зэрэг ухаалаг засвар үйлчилгээний программуудыг хөгжүүлж, замын сүлжээний үйл ажиллагааны талаарх ойлголт, хөдөлгөөний зохицуулалт болон бусад байгууламж, хурдны замын дэд бүтцийн бүтээн байгуулалт, шинэчлэлийн төлөвлөлт ба хэрэгжилтийг дэмжих хэрэгтэй. Сүлжээнд холбогдсон төлбөр хураах системийг оновчтой болгох, шинэчлэх ажлыг үргэлжлүүлэн, захиалгат аялал, захиалгад суурилсан үйлчилгээ зэрэг үйлчилгээний шинэ загваруудыг судалж, сурталчлах хэрэгтэй.
Зам тээврийн яамнаас зам засварын менежменттэй холбоотой хууль тогтоомжийг боловсронгуй болгож, авто замын засвар үйлчилгээ, авто замын хонгилын бүтээн байгуулалтыг чанарын өндөр түвшинд гаргаж шинжлэх ухааны үндэслэлтэй шийдвэр гаргах талаар судалгаа хийн санал дүгнэлт гаргаж, зам засварын менежментийн стандарт, техникийн заавар зэргийг боловсронгуй болгон, зам засварын менежментийн урт хугацааны ажиллах механизмыг бүрдүүлж өгсөн байна. "Татаасыг урамшууллаар солих" хөрөнгийн бодлогыг хэрэгжүүлж, засвар үйлчилгээний хөрөнгийн эх үүсвэрийг судлан цаашид өргөжүүлж, засвар үйлчилгээний менежментийн санд хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх механизмыг бий болгоно.
