solongonews
Олон улсын шатрын соёлын наадмын нээлт боллоо
2021-07-21 15:46
Олон улсын шатрын соёлын наадмын нээлт боллоо

 Дэлхийн шатрын өдрийг тохиолдуулан олон улсын шатрын соёлын наадам 20-ны өдөр Шаньдун мужийн Ляочэн хотод нээлтээ хийв. Энэ соёлын наадамд Үндэсний шатрын холбоо, Үндэсний шатрын онлайн тэмцээний лиг, Үндэсний шатрын дээд хэмжээний чуулга уулзалт багтжээ.

2019 оны 12-р сарын 12-нд НҮБ-ын Ерөнхий ассамблей 07-р сарын 20-ны өдрийг Дэлхийн шатрын өдөр болгон албан ёсоор зарлаж, 1924 оны 07-р сарын 20-нд Парис хотод Олон улсын шатрын холбоо байгуулагдсаны ойг тэмдэглэж байсан юм.

Энэхүү соёлын наадамд Олон улсын шатрын холбоо, Азийн шатрын холбооноос баярын захидал илгээжээ.

Наадмын үеэр болсон дээд хэмжээний чуулга уулзалтад Шие Жюнь, шатрын боловсролын мэргэжилтэн Ян Шюхуй болон бусад төлөөлөгчид олон улсын шатар, чанартай боловсролыг хослуулах талаар санал бодлоо солилцсон бол боловсролын салбараас 100 гаруй хүн оролцжээ.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : Синьхуа Агентлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл