solongonews
Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын хурал болов
2017-09-14 21:07
13-нд Сычуань мужийн Чэндү хотноо НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын 22 дахь бүгд хурал болов.

 Хурал 11-нээс 16-ыг  хүртэл үргэлжилнэ. Хурлын үеэр Хятадын Аялал жуулчлалын үндэсний газар НҮБ-ын дэлхийн аялал жуулчлалын байгууллагатай хамтран  "Нэг бүс нэг зам" дагуу орнуудын аялал жуулчлалын сайд нарын дугуй ширээний  хурал хуралдуулж, "Нэг бүс нэг зам" дагуу улс орон, бүс нутгийн аялал жуулчлалын  хамтын ажиллагааны нэгдмэл цогц байгуулах санаачилга гаргав. Мөн Хятад улсын  санаачилгаар "Дэлхийн аялал жуулчлалын холбоо"-г байгуулав.

Эх сурвалжид тэмдэглэснээр, хурлын үеэр 6 удаагийн бүгд хурал, 30 гаруй удаагийн тусгай  сэдвийн болон бүс нутгийн хурлыг хуралдуулж, аялал жуулчлал, өрсөлдөх хүчин, тогтвортой хөгжил, ухаалаг аялал зэрэг сэдвээр хэлэлцэх юм.



Хятадын  Үндэсний аялал жуулчлалын газрын дарга Ли Жиньзао нээлтийн ёслолд хэлэхдээ:  Хятадын дэлхийн аялал жуулчлалын өрсөлдөх хүчин дэлхийн шилдэг 15-д орсон байна. Хятад улс 21-р зууны дэлхийн хамгийн том аялал жуулчлалын зах зээл болж, дэлхийн  аялал жуулчлалын хөгжилд улам их хувь нэмэр оруулна. Ялангуяа "Нэг бүс нэг зам"  санаачилга дор өдгөө аялал жуулчлалын зах зээл улам өргөжиж байна гэжээ. 

"Нэг бүс нэг зам”-ын аялал жуулчлалын хамтын ажиллагааны  талаар, бид аялал жуулчлалын аюулгүй байдлын баталгааны эрч хүчийг улам  эрчимжүүлэхийн хамт аялал жуулчлалын дэд бүтцээр харилцан холбох бүтээн  байгуулалтыг гүнзгийрүүлж, жуулчдын виз, жуулчин хүлээн авах үйл явцыг  хялбарчлахыг хүсэж байна. Бид торгоны замын жуулчлалын маршрут бэлтгэж,  холбогдох орнуудтай хамт жуулчлалын маршрутыг нээж, хөгжүүлэхэд бэлэн байгаа  бөгөөд аялал жуулчлалын зарим нөөц хүчин, баялгийг алхам алхмаар “алтан маршрут”  болгон хөгжүүлнэ гэжээ.
Энэ удаагийн хурал  “нэг бүс нэг зам” дагуу орнуудын аялал жуулчлалын сайд нарын дугуй ширээний  хурлыг анх удаагаа тусгайлан зохион байгуулж, “нэг бүс нэг зам” дагуу орнууд,  бүс нутгийн аялал жуулчлалын хамтын ажиллагааны хамтын цогцыг санаачлан байгуулна. НҮБ-ын Дэлхийн аялал жуулчлалын байгууллагын нарийн бичгийн дарга Талеб Рафаэль ярилцлага өгөх үедээ: Тус байгууллага “Нэг бүс нэг зам”  санаачилгыг дээд хэмжээнд сайшаан дэмжиж байна гэжээ.  

Тэрээр: "Нэг бүс нэг зам” санаачилга нь эртний торгоны  замын уламжлал, хөршүүдийн харилцан ашигтай байх зарчмын үндэслэл болохоор  бүгдийг харилцан холбох болно. “Нэг бүс” нь харилцан холбож, “нэг зам” нь ашгаа хамтдаа зарцуулахыг зааж байгаа болохоор “Нэг бүс нэг зам” санаачилга нь маш чухал ач холбогдолтой юм гэжээ.

Үүнээс гадна, чуулганы үеэр Хятад улс бас дэлхийн аялал жуулчлалын холбоог байгуулах санаачилга дэвшүүлсэн юм. Дэлхийн аялал жуулчлалын холбоо нь “аялал жуулчлал дэлхийг улам үзэсгэлэнтэй болгоно” гэдэг гол үзэл  баримтлалын дагуу, уг салбараар хөгжлийг ахиулж, ядуурлыг арилган, энх тайвныг бэхжүүлэх зорилт тавин, олон улсын аялал жуулчлалын салбарын солилцоог олшруулахаар дамжин нийтлэг ойлголтыг нэмэгдүүлж, хамтын ажиллагааг гүнзгийрүүлэн, уг салбарын тогтвортой, багтаамжтай хөгжлийг биелүүлэх зорилготой юм. Тийм ч утгаараа холбоо байгуулах санаачилга нь дэлхийн аялал жуулчлалын  салбарынхны эрчтэй дэмжлэгийг хүлээсэн байна. 

Францын “Газрын дунд тэнгис”  клубийн Хятад дахь салбарын гүйцэтгэгч захирал Жино Андрита:“Дэлхийн аялал жуулчлалын холбоо байгуулах нь маш сайн санаачилга байж, Хятад улс даян дэлхийд нээлттэй гэдгийг энэхүү санаачилга дахин харууллаа. Тус холбоо байгуулагдсанаар улс орнуудын холбогдох байгууллага нэгж, аж ахуйн нэгжүүдийн солилцоо холбоо нягтарч, туршлага болон ололт амжилтаа  хуваалцах чухал индэр тавцан болж, аялал жуулчлалын салбарын хэтийн хөгжлийг улам сайн ахиулна гэдэгт итгэж байна”.

Дэлхийн Аялал жуулчлалын байгууллагын чуулган нь хоёр жил тутамд нэг удаа хуралддаг олон улсын аялал жуулчлалын салбарын хамгийн өргөн  хүрээтэй, хамгийн өндөр зэрэглэлийн хурал чуулган байж 2003 онд Бээжинд зохион  байгуулагдаж байсан бол одоо 2 дахь удаагаа Хятад улсад зохиогдож байгаа  болно.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл