solongonews
Сургуульд орох нь бидний мөрөөдөл байлаа
2019-03-25 16:44
Сургуульд орох нь бидний мөрөөдөл байлаа.

Гуанши мужийн Мяо үндэстний өөртөө засах шянь нь Хятадын бас нэгэн ядуу бүс нутаг юм. Тус бүс нутаг нь Хятад улсаас ядуурлаас ангижруулах ажлыг нэлээд эрчимтэй хийж байгаа бүс нутгийн нэг билээ. Тус шяньд замын хөдөлгөөн төвөгтэй, амьдрах орчин хэцүү, ядуурлаас ангижруулах ажил явагдахад хүнд. Эдийн засгийн нөхцөл байдал, бүс нутгийн орчин, уламжлалт гэрлэлтийн ёс заншил, боловсролын үзэл баримтлал гэх мэт олон шалтгаанаас сургуулийн насны охидын элсэлтийн түвшин маш доогуур байдаг. 1980-аад онд шяний охидын сургуульд элссэн түвшин ойролцоогоор 20 хувь орчим байсан. Тухайн үед сургуульд явах нь тэдний хамгийн том мөрөөдөл болж байсан юм.

Нийгэм эдийн засгийн хөгжлийг даган Хятад улс Үндэстний цөөнхийн боловсролын хөгжилд оруулсан хөрөнгө оруулалтын хэмжээ нэмэгдэж, уулархаг газрын охидод зориулсан боловсролын боломж, цар хүрээ өргөн болж, 1990-өөд оны үед болоход тус шяний охидын сургуульд элссэн түвшин ойролцоогоор 60 орчим хувь болон нэмэгджээ.

21-р зууныг оруулаад Хятадад заавал боловсрол олгохыг хөхүүлэн дэмжих болон хөдөө орон нутгийн заавал боловсрол олгох сургалтын оюутнуудын хоол тэжээл сайжруулах төлөвлөгөө гэх мэт цуврал боловсролын бодлогыг хэрэгжүүлэлтийг даган орон нутгийн Намын хороо, Засгийн газар сургуулиудын нөхцөлийг сайжруулж, боловсролын нарийн тогтолцоог боловсронгуй болгосноор сурагчдад ялангуяа сургуулийн насны охидод бүрэн сайн боловсрол хүртэх боломжтой болсон байна. Одоогоор тус шяний охидын сургуульд элссэн түвшин 99 хувьд хүрч, тэдний сургуульд суралцах мөрөөдөл нь биелсэн байна. 

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : Синьхуа аенетлаг
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл