
Шаньши мужийн Мянь шяньд байрлах Жү Гэ эртний сууринг энэ жилийн 3-р сард жуулчдад нээснээс хойш гадаад дотоодын жуулчид ихээр ирж байна. Уг сууринд ресторан ажиллаж буй хатагтай Лүө сэтгэл өндөр байлаа.
"Үнэхээр итгэмээргүй юм. Эхний өдөр даруй 100 гаруй ширээ хоол бэлтгэжээ. Хүмүүс маш ихээр ирж байна. Орлого ч тогтвортой байна" гэв.
Жү Гэ эртний суурин хүмүүсийн сонирхлыг татахын хэрээр эргэн тойрны үзэмжит газруудад очих жуулчдын тоо ч улмаар олширч байна. Түүний ойрхон байрлаж буй Ү Хүө Ци музейтэй танилцсан хүний тоо эхний хагас жилд илэрхий нэмэгджээ. Музейд тайлбарлагчийн ажил хийж буй Шио Жао энэ өөрчлөлтийг биеэрээ мэдэрсэн юм.
"Бидний ажил ч нэмэгдэж байна, өнгөрсөн жил өдөр бүр 3 удаа тайлбарладаг байсан бол өдгөө өдөрт 6 удаа тайлбарлах болсон" гэв.
Мянь сяний аялал жуулчлалын хөгжиж байгаа байдал нь өнөөгийн Хятадын аялал жуулчлалын салбарын хөгжлийн ерөнхий байдлын нэг тусгал болох юм. Тоо бүртгэлээс үзвэл, энэ оны эхний хагаст, Хятадын аялал жуулчлалын зах зээлийн цар хэмжээ тогтвортой хөгжсөн байна. Үүнд улсын дотоодын аялал жуулчлал давхацсан тоогоор 2 тэрбум 236 саяд хүрч, ноднингийн мөн үеийнхээс 10.47 хувиар өсөж, хил орж гарсан жуулчид давхацсан тоогоор 127 саяд хүрч, 4.1 хувиар өсжээ. Энэ оны эхний хагаст, аялал жуулчлалын орлого 2 триллион 250 тэрбум юаньд хүрч, 12.4 хувиар өсжээ.
Өдгөө Хятадын эдийн засаг буурах дарамт нэлээд их байгаа байдалд, аялал жуулчлалын хөрөнгө оруулалт болон хэрэглээ мөн л нэлээд их хурдаар өсжээ. Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, 2015 онд, Хятадын аялал жуулчлалын салбарын хөрөнгө оруулалт 1 триллион гаруй юаньд хүрч, ноднингийн мөн үеийнхээс 42 хувиар өссөн байна. Хэрэглээний талаас үзвэл, Хятадын дотоодын аялал жуулчлал болон хилийн чанадын аялал жуулчлал бүгд дэлхийн 1-р байранд оржээ.
Хятадын Аялал жуулчлалын үндэсний газрын төлөвлөгөө санхүүгийн хэлтсийн дарга Пэн Дэчэн хэлэхдээ, аялал жуулчлал тааруу байдалд хөгжиж чадаж байгаагийн гол шалтгаан бол Хятадын эдийн засгийн хэлбэрийн өөрчлөлтийн хөгжил болон хангамжийн бүтцийн чанартай өөрчлөлтөөс болсон юм гэжээ.
Тэрээр хэлэхдээ: "Хятадын эдийн засгийн хөгжил дунд орлогын томоохон үе шатандаа ороод байгаа, энэхүү үе шатны хувьд, хүмүүсийн оюун санааны давхаргын хэрэглээ маш ихээр өссөн ба ялангуяа аялал жуулчлалын хэрэглээ ихээр өсөн нэмэгдсэн хөгжлийн шат болох юм. Урт хугацааны турш, Хятадын аялал жуулчлалын салбар хэрэгцээ шаардлагаа хангаж чадахгүй байсаар ирэв. Улсаас хангалт бүтцийн өөрчлөлтийн бодлогыг урагшлуулж байгаа нөхцөл байдалд, мөн аялал жуулчлалын салбарын хэрэгцээ шаардлагын талаарх урт хугацааны сэдэлт дор, аялал жуулчлалын хангалт нийлүүлэлтийг түргэхэн сайжруулах шаардлагатай болсон юм, ингэснээр аялал жуулчлалын хөрөнгө оруулалт хурдтай өсөж, үүний дагуу аялал жуулчлалын хэрэглээ ч хурдтай нэмэгдсэн байна" гэжээ.
Түүнчлэн Хятад улс "иргэдийн аялал жуулчлал"-ын цаг эринд орохын хажуугаар, аялал жуулчлалын салбар ерөнхийлсөн чанартай салбарын хувьд, эдийн засаг нийгмийн хөгжилд гүйцэтгэх үүрэг болон нөлөө улам өргөжиж байгаа юм. Тоо баримтад харуулснаар, Хятадын аялал жуулчлалын салбараас ДНБ-д үзүүлэх ерөнхийлсөн хувь нэмэр 10.8 хувь гаруйд хүрч, ажлын байраар хангасан ерөнхий хэмжээний 10.2 хувийг эзэлсэн байна.
Мэргэжилтнүүд төсөөлөхдөө, хойшдын гурван жилд, Хятадын аялал жуулчлалын шууд хөрөнгө оруулалт 3 триллион юаниас давах магадлалтай мөртөө 15 триллион юаниас дээших ерөнхийлсөн хөрөнгө оруулалтыг хөтлөн дагуулах юм байна. хэрэглээний аварга том зах зээлийн түлхэц болон макро зохицуулалтын ашигтай бодлогын удирдамж дор, аялал жуулчлалын салбар нь шинэ нөхцөл байдал дахь Хятадын эдийн засгийн өсөлтийн шинэ хөдөлгөгч хүч болж байна гэжээ.
