Загас
Форел загас өндөрт үсрэн гарч ирэх нь борооны улирал ойртож байгаан шинж хэмээн BBC-р гарчээ. Магадгүй усан дор амьдардаг загас барометрийн даралтын өөрчлөлтийг мэдэрдэг байх. Борооны улирал ойртох үед эсвэл нам даралтын үед ургамлын бөөснүүд нуурын ёроолоос гарч ирэн ихэсдэг. Яг энэ үед бичил биетүүд усанд таран, жижиг төрлийн загаснуудын хоол болдог байна. Харин жижиг загаснууд нь эргээд том загаснуудын хоол болсноор загаснууд үсэрч эхэлдэг.
Зөгий, эрвээхий
"Almanac"-ийн тариаланчдын хэлснээр шавж, шувууд нь цаг агаарын байдлыг илэрхийлэх онцгой чадвартай байдаг. Хэрэв таныг цэцэрлэгтээ ортол ямар ч шавж, эрвээхий байхгүй бол цаг агаар хүйтрэх гэж байна гэж ойлгож болно. Нам даралт, шуургатай байхыг сануулж эдгээр шавжууд хоргодох газар эрж эхэлдэг.
Цох
Хар, улаан гэрэлт цох нь хөдөө аж ахуйд маш тустай амьтан бөгөөд энэ цох байхад таны тариалангийн талбай, тарьж буй жимс, ногоонд тань янз бүрийн химийн шүршигч бодис, хортон шавж устгагч хэрэг болохгүй. Мөн тэд тариаланчдад цаг агаар хэрхэн өөрчлөгдөхийг хэлж өгдөг. Хэрэв тэд бөөнөөрөө цуглаж, эргэлдэх юм бол дулаан өдөр болохыг илтгэдэг. Харин сэрүүн өдөр тэд цэцэгс дээр гарч ирэх нь ховор. Учир нь тэд дулаан газар байхын тулд холтсон дор нуугддаг байна.
Аалз
Гэртээ аалз явж байхыг хараад айдаггүй хүн гэж бараг байхгүй байх. Гэхдээ тэд шумуул гэх мэт хортон амьтдыг иддэгээс гадна гадны температур хэр байгааг илэрхийлж чаддаг байна. Үндэсний Газарзүйн Холбооны хэлснээр гадаа сэрүүн, хүйтэн байвал аалз хоргодох газар хайн айл гэр гэх мэт дулаан газар луу чиглэдэг. Аалзнууд нь хүйтэн газар тэсвэргүй учир гэрийн хувцасны шүүгээ, хонгил гэх мэт харанхуй газруудад цугларах нь элбэг.
Туулай
Хэдий цаг агаарын өөрчлөлтийг байгалиасаа мэдэрдэг цөөн амьтдыг дурдсан ч дэлхийд ийм төрлийн чадвартай олон амьтад байдаг. Жишээлбэл, гахайнууд хүйтэн өвөл ирж буйг мэдэн навч, сүрэл хураан авдаг бол сохор номингууд мөн л тачигнасан хүйтэн өвөл ирж байгааг мэдрэн гүн нүх ухаж эхэлдэг. Харин тантай маш тарган туулай тааралдвал тэр өвөл маш хүйтэн болохыг танд сануулж байгаа юм.
