solongonews
Хонконгийн 33 дахь удаагийн номын үзэсгэлэн нээгдлээ
2023-07-20 09:49
Хонконгийн 33 дахь удаагийн номын үзэсгэлэн нээгдлээ.

Хонконгийн 33 дахь удаагийн номын үзэсгэлэн 07-р сарын 19-ний өдөр Хонконгийн хурал үзэсгэлэнгийн төвд нээлтээ хийв. Долоо хоног үргэлжлэх номын үзэсгэлэнгийн хүрээнд соёлын 600 гаруй арга хэмжээ зохион байгуулах юм байна.

"Хүүхэд залуучуудын уран зохиол" уриатай энэ удаагийн үзэсгэлэн "Хонконгоос дэлхий ертөнцийг унших нь: Өсвөр насны хүүхдүүдийн баяр хөөртэй уншлага" сэдвийн дор болж байна. Хүүхэд залуучуудын уран зохиол нь өргөн цар хүрээтэй, гүн гүнзгий утга агуулгатай байх ёстой бөгөөд өсвөр үеийнхний оюун ухаанд урам зориг өгдөг. Иймээс энэ сэдвийг нийгмийн бүхий л давхарга анхаарч хүүхэд, залуучуудын хөгжилд санаа тавина гэдэгт итгэлтэй байна" гэж зохион байгуулагчид нь ярьж байна. 

Хонконгийн дотоод-гадаадын соёл урлагийн солилцооны төвийн нэр хүндийг улам сайжруулах үүднээс энэ удаагийн номын үзэсгэлэнд Хонконгийн алдартай дизайнеруудын бүтээсэн "Олон улсын соёл урлагийн галерей"-г нэмж, 20 гаруй улс орон, бүс нутгийн уран зохиол, соёлын урлагийн үзмэрүүдийг тод томруунаар дэлгэн үзүүлжээ.

Хонконгийн номын үзэсгэлэн анх 1990 оноос хойш жил бүр зохион байгуулагдаж ирсэн уламжлалт арга хэмжээ юм. Тус үзэсгэлэнгийн үеэр орон нутгийн ном унших соёлыг идэвхтэй сурталчлахын зэрэгцээ соёлын олон төрлийн арга хэмжээг зохион байгуулдгаараа онцлог байна.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : http://www.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл