
Төрийн зөвлөл аюулгүй үйлдвэрлэлийн тухай видео хурлыг 07-р сарын 27-ны өдөр хийж, ХКН-ын төв хорооны улс төрийн товчооны байнгын хорооны гишүүн, Төрийн зөвлөлийн ерөнхий сайд Ли Кэчян чухал зааварчилга өглөө.
Тэрээр: Энэ жилийн турш тал талын хамтын хүчин чармайлтаар Хятадын хэмжээнд аюулгүй үйлдвэрлэлийн байдал ерөнхийдөө тогтвортой байгаа боловч мөн ноцтой, онц том ослууд байн дахин гарч буйг гярхай ажиглаж, цаг ямагт сэрэмжтэй байж, өчүүхэн ч хайнга байж болохгүй. Олон газар болон салбарынхан Ши Жиньпиний шинэ цаг эриний Хятадын онцлогтой социалист үзэл санаа болон нам төрийн шийдвэрт бодлогын дагуу аюулгүй хөгжлийн үзэл ойлголтыг буй болгож, амь нас хамгийн эрхэм нандин, аюулгүй байдал хамгаас чухал гэдгийг баримталж, өөрчлөлт шинэчлэлтийг гүнзгийрүүлэн, онцгой байдлын механизмыг улам боловсронгуй болгон, аюулгүй үйлдвэрлэлийн хариуцлагын дүрмийг чанга хэрэгжүүлж, хяналт тавьж хуулийг хатуу хэрэгжүүлэн, аюулгүй байдлын эрсдэлээс хамгаалан, түүнийг арилган, аюулгүй байдлын үндсэн чадварын бүтээн байгуулалтыг сайтар хийж, хууль дүрмээс зөрчсөн болон хариуцлага алдсан үйл ажиллагаанд хуулийн дагуу хатуу шийтгэл өгч, аюулгүй байдлын онц том осол гарахаас шуурхай сэргийлэн, түүнийг эрс хориглох хэрэгтэй гэжээ.
