solongonews
Шяо Ми гар утас Энэтхэгт хамгийн том брэнд болж байна
2017-11-15 22:39
Шяо Ми компани 2014 онд Энэтхэгийн зах зээлд орж, 2016 он гэхэд 1 тэрбум ам.долларын орлого олсон байна.

IDC-ээс сүүлийн өдрүүдэд нийтлэхдээ, Хятадын шинэлэг технологийн компаниас үйлдвэрлэсэн Шяо Ми гар утас нь энэ жилийн гуравдугаар улиралд Энэтхэгт 9.2 сая гар утас борлуулж, зах зээлд эзлэх хувь нь 23,5-д хүрч, Энэтхэгийн гар утасны хамгийн том брэнд болсон байна.

Шяо Ми компанийн Бангалор дахь дарга Ше Зыян:

- Шяо Ми гар утасны дэлгүүрийг Энэтхэгийн зах зээл нээж, маш олон хэрэглэгчид таалагдсан байна.  Ирэх хоёр жилд Энэтхэгт 100 салбар Шяо Ми гар утасны дэлгүүр нээж, илүү олон хэрэглэгчид бүтээгдэхүүнийг таниулах болно гэжээ.

 

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Ардын сүлжээ
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл