solongonews
70 жилийн өмнөх 5 дугаар сарын 1-ний өдөр
2017-05-02 18:49
70 жилийн өмнөх 5 дугаар сарын 1-ний өдөр

ӨМӨЗО-ны Засгийн газар 1947 оны 5 дугаар сарын 1-ний өдөр Вангийн сүм буюу одоогийн Улаан хотод албан ёсоор байгуулагдав. Юнь Зэ (Улаанхүү) ӨМӨЗО-ны Засгийн газрын тэргүүлэгчээр сонгогдож Хаафүнгаа ӨМӨЗО-ны Засгийн газрын орлогч даргаар сонгогджээ.

Өвөр Монголын Ардын төлөөлөгчдийн хурлын хаалт, ӨМӨЗО-ны Засгийн газар байгуулагдах ёслол ба парад 5 дугаар сарын 2-ны өдөр болж байжээ.

5 дугаар сарын 3-ний өдөр ӨМӨЗО-ны Засгийн газрын анхдугаар хурал 5 дугаар сарын 3-ний өдөр шийдвэр гаргаснаар 5 дугаар сарын 1-ний өдрийг ӨМӨЗО-ны Засгийн газар байгуулагдсан дурсгалын өдөр болгохоор тогтоожээ. Өвөр Монголын Өөртөө засах хөдөлгөөний холбоот хурлын далбааг Өвөр Монголын өөртөө засах Засгийн газрын далбаа болгож Өвөр Монголын Өөртөө Засах Засгийн газрын Хянган аймгийн Вангийн сүмд түр хугацаанд байрлуулжээ.

5 дугаар сарын 19-ний өдөр ХКН-ын Мао Зэдүн, Жу Дэ зэрэг нам төрийн удирдагчид 5 дугаар сарын 19-ний өдөр Өвөр Монголын Ардын төлөөлөгчдийн хуралд баярын цахилгаан илгээж Өвөр Монголын Өөртөө Засах Засгийн газар байгуулагдсанд баяр хүргэв.

Өвөр Монголын Өөртөө Засах Засгийн газар байгуулагдсанаар монгол үндэстний чөлөөлөлтийн шинэ гарц нээгдэж, Өвөр Монголын олон анги давхаргын иргэдийн олон жилийн турш Өвөр Монгол Өөртөө Засах  болон Өвөр Монголын Өөртөө Засах Засгийн газар байгуулах мөрөөдөл биелсэн юм. Мөн тухайн газрын хувьсгалын байдал ба эдийн засаг соёлын хөгжил, түүний дараа өрнөсөн нийгмийн ардчилсан өөрчлөлтөд түлхүү нөлөө үзүүлсэн юм.

Нөгөө талдаа Өвөр Монголын дунд зүүн бүс нутгийн чөлөөлөгдсөн газрын бодит хүчин чадлыг бататгаж энэхүү бүс нутаг болон зүүн хойд хэсгийн чөлөөлөгдсөн орны харилцаа холбоог илүү сайжруулжээ. ХКН-ын удирдлагын дагуу Өвөр Монголын Өөртөө Засах Засгийн газар нь чөлөөлөх дайны чухал стратеги бодлогын ар тал болж, нийгмийн нөлөө үзүүлсэн төдийгүй гүнзгий түүхэн ач холбогдолтой болов.

ӨМӨЗО нь ХКН-ын удирдлагын дагуу байгуулагдсан мужийн зэрэглэлийн анхны цөөн тоот үндэстний өөртөө засах орон юм.

Найруулагч: Б.ХҮҮДҮҮТ
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл