solongonews
Багтаамжтай өсөлтийг ахиулахыг хүсэж байна
2016-09-01 23:28
Сангийн бодлогыг багтаасан олон бодлого арга хэмжээ хэрэгжүүлж, багтаамжтай өсөлтийг биелүүлэхийг тэрээр бусад орнуудад уриалав.

 

Америкийн Сангийн сайд Жэкоб Жэй Лью 31-нд Америкийн нийслэл Вашингтон дахь Броокинс нийгэмлэгт үг хэлэхдээ "Их 20"-ийн бүлэг дэлхийн эдийн засгийг ахиулж, эдийн засаг, банк санхүүгийн хямралыг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэж байна" гэв. Сангийн бодлогыг багтаасан олон бодлого арга хэмжээ хэрэгжүүлж, багтаамжтай өсөлтийг биелүүлэхийг тэрээр бусад орнуудад уриалав.

Энэ жилийн "Их 20"-ийн Ханжөүгийн дээд хурал нь "инноваци, амьдралын хүчинтэй, нэгдсэн уужуу багтаамжтай дэлхийн эдийн засгийг байгуулъя" гэсэн гол уриан дор зохиогдоно. Энэ талаар Жэкоб Жэй Лью хэлэхдээ "дэлхийн эдийн засгийг хүчтэй, тогтвортой, тэнцвэртэйгээр өсгөх ёстой. Өдгөө даяаршлаас болсон эргэлзээ тасралтгүй гарч байна. Ийнхүү эдийн засгийн өсөлт, эдийн засгийн интеграцчлалийн үр өгөөжийг нийгмийн олон давхаргад эдлүүлэхийг баталгаажуулах ёстой" гэв.

Америкийн ерөнхийлөгч Обама "Их 20"-ийн дээд хуралд оролцох үедээ багтаамжтай өсөлтөд анхаарал хандуулж, залуучууд болон эмзэг давхаргынханд боломж олгох бодлого тогтоохыг "Их 20"-д уриална" гэв.

 

Найруулагч: Б.ХУРЦАА
Эх сурвалж : ХОУР
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл