
Сүүлийн өдрүүдэд Чөндү хотноо болсон дэхийн хэмжээний буухиа хүргэлтийн хурал дээр Хятадын буухиа хүргэлтийн нийгэмлэгийн дарга Гао Хунфөн хэлэхдээ:
Хятад улс нь өнгөрсөн онд 33 тэрбум буухиа хүргэлтийн үйлчилгээ үзүүлсэн бөгөөд энэ нь дэлхийн 40 хувийг эзэлсэн байна. Энэхүү ажлыг биелүүлсэн орлого нь 400 тэрбум юаньд хүрсэн байна.
Хятадын буухиа хүргэлтийн эхлэл нь орой байсан ч 30 жилийн хөгжил нь дэлхийг гайхуулам амжилтад хүрч, ажлын биелэлт олон жил дараалан дэлхийд нэгдүгээрт оржээ. 4000 тэрбум юанийн цахим худалдааг дэмжиж, ажил олголтыг нэмэгдүүлсэн зэрэг олон чухал нөлөө үзүүлсэн байна.
Мөн улсын дотоодын эдийн засгийн хөгжлийг дэмжсэн бөгөөд “Нэг бүс нэг зам”-ын санаачилгатай ч сайн уусаж байна. Хятадын төрийн шуудан товчооноос 2016 оны бүртгэлийг үндэслэвэл 2016 онд 620 сая буухиа хүргэлтийн хийж, өнгөрсөн оны мөн үеэс 44.9 хувиар өссөн байна гэжээ.
2017 оны эхний ээлжийн буухиа хүргэлтийн хурал нь Хятадын зам харилцааны нийгэмлэгээс зохион байгуулсан 14 дэх удаагийн Хятадын олон улсын буухиа хүргэлтийн баярын нэг үйл ажиллагаа болно. Хятадын олон улсын буухиа хүргэлтийн баяр нь Хятад улс болон Азийн оронд нөлөө ихтэй үйл ажиллагаа юм.


