Нүүдлийн соёлын аялал жуулчлалын VI наадам болон Дархан Муумянган холбоот хошууны 29 дэх удаагийн наадмын нээлтийн ёслол 08-р сарын 15-ны өдөр Дархан Муумянган холбоот хошуунд зохион байгуулагдав.

Нээлтийн ёслолыг Монголын уламжлалт галын тахилга, сүлдийн тахилгаар эхлүүлжээ. Үүнд: Монгол Улсын THE WASABIES хамтлаг “Цоглог залуус” дууг дуулж, Дархан Муумянган холбоот хошууны уран бүтээлчид Цогор●Ардын хөгжмийн найрал “Эрэн цаг үе”, савхан бүжиг “Ерөөл”, “Монгол эр” хөөмий зэрэг тоглолтоороо нээлтийн үйл ажиллагааг чимсэн байна.





Энэ удаагийн наадмын үеэр бөхийн барилдаан, морь уралдах, сур харвах, монгол шатар тоглох зэрэг үйл ажиллагааг зохион байгуулах бол наадам нь гурван өдөр үргэлжлэх юм.
