solongonews
PM2.5-ын дундаж агууламж 7 жилийн хугацаанд 34.8 хувиар буурав
2022-06-08 11:13
PM2.5-ын дундаж агууламж мужийн түвшин ба түүнээс дээш хотуудад 7 жилийн хугацаанд 34.8 хувиар буурсан байна.

    Экологи, байгаль орчны сайд Хуан Рүньчю 2022 оны 06-р сарын 05-ны Байгаль орчны өдрийн үндэсний арга хэмжээн дээр хэлэхдээ: -Хятадын Коммунист намын 18-р их хурлаас хойш Хятад улс экологи, байгаль орчныг хамгаалах ажлыг тасралтгүй эрчимжүүлж, ард түмнийхээ хамгаалалтыг эрчимжүүлж, ашиг олох арга хэлбэрээ тасралтгүй сайжруулсаар байна. Хятад улс экологи, байгаль орчны тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэхийг ард түмний амьжиргааны тэргүүлэх чиглэл гэж үзэж, экологи, байгаль орчны засаглалыг урьд өмнө байгаагүй тууштай, хүчтэйгээр бэхжүүлж байх юм. 2015 онтой харьцуулахад 2021 онд мужийн төвшин ба түүнээс дээш хотуудын PM2.5-ын дундаж агууламж 34.8 хувь, Бээжинд PM2.5-ын дундаж агууламж 57.7 хувиар буурах төлөвтэй байна. Экологийн орчныг тасралтгүй сайжруулах нь эдийн засаг, нийгмийн үр өгөөжийг авчирдаг. Хэбэй мужийн Сайханба ойн ферм дэлхий дахинд гайхамшгийг бүтээж, эзгүй газар ой мод болж, хөхөмдөг уулс нь алтан уулс болсон байна.

Хуан Рүньчю: -2020 онд Хятад улсын нүүрстөрөгчийн ялгаруулалтын хэмжээ 2005 онтой харьцуулахад 48.4 хувиар буурч, гадаад амлалтаа давав. 2022 оны Бээжингийн өвлийн олимп нь Олимпийн түүхэн дэх анхны "нүүрстөрөгчийн хий ялгаруулдаггүй" өвлийн олимп болж, Хятад улс эко болон нүүрстөрөгчийн ялгарал багатай иж бүрэн өөрчлөлтийг хийх тууштай шийдвэр, тууштай алхмыг харуулсан байна.

   Хятад улс 2017 оноос хойш 06-р сарын 05-ны Байгаль орчны өдөрлөгийн үндэсний өдөрлөгийг тасралтгүй зохион байгуулсаар ирсэн бол энэ жилийн арга хэмжээг Экологи, байгаль орчны яам, Соёл иргэншлийн төв газар, Ляонин мужийн ардын засгийн газар хамтран "Цэвэр сайхан дэлхийг хамтдаа бүтээцгээе" -гэх уриан дор зохион байгууллаа. 2022 оны 06-р сарын 05-ны Байгаль орчны өдрөөр үндэсний арга хэмжээг олон нийтэд сурталчлах нь шинэ эриний экологи, байгаль орчныг хамгаалах ололт амжилтыг харуулсан, 2022 оны экологийн орчны хамгийн үзэсгэлэнтэй 100 сайн дурын ажилтан, олон нийтийн оролцооны шилдэг 10 хүмүүн, байгаль орчныг хамгаалах шилдэг 10 байгууламжийн нээлттэй нэгжийг зарлаж, 2022 оны Экологийн орчны тусгай ажиглагчийг ажилд авч, мөн "Цэвэр сайхан дэлхийг цогцлооё" (Ляонин) форум, Хятадын экологийн орчны сайн дурынхны үйлчилгээний форум, "Хятадын экологийн орчны түүхийг өгүүлэх форум" зэрэг таван цуврал форумыг зохион байгуулсан байна.

Найруулагч: Д.МӨЧИР
Эх сурвалж : http://nm.people.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл