solongonews
Цяопи соёлын үнэт өв
2023-09-22 10:58
Цяопи соёлын үнэт өв

9-р сарын 19-ний өдөр Хятадын хилийн муж хотын хэвлэл мэдээллийнхэн Гуансигийн Жуан Үндэстний Өөртөө Засах Орны Дүншин хотод хүрэлцэн ирж, хилийн энэ жижиг хотод өнө удаан үүх түүхтэй соёлын өвөрмөц өнгө аястай жижиг барилга Цяо Пи ордонтой тайлцсан юм.

Цяопи гэдэг нь хилийн чанад дахь хятадуудын гэр бүлдээ илгээсэн захидал, мөнгөн гуйвуулгын нэгдмэл нэр юм. 1941 онд Номхон далайн дайн эхлэхэд Хонконг, Вьетнам, Тайланд, Сингапур, Малайз, Индонез болон бусад газруудын Чяо Пи ордон Японы армийн хүчээр таслагдсан байдаг. Хилийн чанад дахь мөнгөн гуйвуулгын янз бүрийн замууд тасалдахаас Хятад улсын хилийн чанад дахь иргэдийн гэр орондоо зориулж бичсэн захидал чимээ, зоос мөнгийг энэхүү ордонгоор дамжин илгээдэг болжээ.

    Японы эсрэг дайнд ялалт байгуулсны дараа энэхүү газрын анхны өнгө төрхийг сэргээн засварлаж, түүх соёлын үзэсгэлэнгийн танхим болгож, жуулчид болон оршин суугчдад Дүншин гудамжны түүх, үйл хэргийг илүү сайн ойлгох боломжийг олгож,аялал жуулчлалын чухал газар болгосон юм. Дүншин Цяопихүй замын соёл судлалын нийгэмлэгийн дарга Линь Хүйжян хэлэхдээ, Би энэ ажилдаа дуртай, мөн Цяо Пи соёлыг хүртэгч учраас үргэлж ямар нэг зүйл хийхийг хүсдэг, Чяо Пи соёлыг сурталчлахын тулд би Малайз, Тайланд болон бусад улсаас материал, эд зүйлс цуглуулсан. Цяопи нь гадаад улсад ажиллаж амьдарч байсан Хятадын ард түмний бизнес эрхэлсэн түүх, зовлон зүтгүүрийг туулсан түүх, амьдрал тэмцлийн түүхийг хадгалсан хуулбарлах боломжгүй, орлуулж болошгүй хөшөө дурсгалын ордон юм. Би өөрөө эндээс шууд ашиг хүртдэг байсан, учир нь намайг бага байхад эцэг эх маань Тайландад очиж амьжиргаагаа залгуулж байсан бөгөөд тэдний энэхүү ордонгоор дамжин илгээсэн мөнгө нь манай гэр бүлийн орлогын чухал эх үүсвэр болж байсан юм. Илүү олон хүн энд ирж сонирхон Хятадын соёлыг ойлгож, Хятад болон хилийн чанад дахь хятадуудын эх оронч үзэл, эх орноо хайрлах сэтгэл улам дэлгэрч байгаасай гэж найдаж байна.

Зохиогч: С. Саранчимэг, Б, Сурнаа
Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.solongonews.mn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл