solongonews
Ши Жиньпин “Үнэн” сэтгүүлд өгүүлэл нийтлэв
2019-04-16 10:35
Ши Жиньпин “Үнэн” сэтгүүлд өгүүлэл нийтлэв.

“Үнэн” сэтгүүл 8 дахь дугаартаа буюу 04-р сарын 16-нд ХКН-ын Төв хорооны ерөнхий нарийн бичгийн дарга, Хятад улсын дарга, Цэргийн төв зөвлөлийн дарга Ши Жиньпиний "Нэг улс орон, нэг үндэстэн сүг сүнсгүй байж болохгүй" хэмээх чухал өгүүллийг нийтэлжээ.

Өгүүлэлд: Нэг улс орон, нэг үндэстэн сүг сүнсгүй байж болохгүй. Соёл урлагийн салбарын ажилтан, гүн ухаан, нийгмийн шинжлэх ухааны эрдэм шинжилгээний ажилтнууд олон түмнийг сэхээрүүлэх, төлөвшүүлэх үүрэг хүлээж, соёл боловсролоор хүмүүсийг хүмүүжүүлэх дархан үүрэгтэй гэжээ.

Өгүүлэлд мөн шинэ нөхцөл байдалд урлаг соёл, гүн ухаан, нийгмийн шинжлэх ухааны ажилд дөрвөн талт шаардлага тавьжээ. 

Нэг. Цаг үетэйгээ мөр зэрэгцэх 

Хоёр. Ард түмнээрээ төв болгох 

Гурав. Шилдэг бүтээлээ ард түмэндээ зориулах 

Дөрөв. Ариун журмаар цаг үеийн урсгалыг дагуулах хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Х.AРВИНТАЛ
Эх сурвалж : ӨМӨС
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл