
Ерөнхий шүүмж, дээд хэмжээний үйл ажиллагаанд оролцох 100 гаруй улс орны төрийн тэргүүн, засгийн газрын тэргүүн, дээд зиндааны төлөөлөгчид хамтдаа тулгарч бий заналхийлэл, өрсөлдөөн сорилт, түүнийг зохицуулах бодлогын тухай авч хэлэлцсэн байна.

НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Антонио Гутерриш мөн өдөр жил тутмын ажлын тайлангаа тавьжээ. Тэрээр тайландаа, өнөөгийн дэлхийд тулгарч буй өрсөлдөөн сорилт, заналхийлэд санаа зовж буйгаа илэрхийлжээ. Үүнд цөмийн заналхийлэл, цаг уурын өөрчлөлт, хэт даврагч, терроризм зэрэг багтаж байна.

Энэ удаагийн НҮБ-ын Ерөнхий Ассамблейн 72-р чуулганы ерөнхий шүүмжийн нээлтийн ёслолд хэлсэн үгэндээ: НҮБ-ын Ерөнхий ассамблейн чуулганы дарга “Энх тайван, мөргөлдөөнөөс сэргийлэн хамгаалах” асуудлыг НҮБ-ын ажлын төв байранд тавих болно. НҮБ-ын Ерөнхий ассамблей олон улсын хамтын нийгэмлэгт туслан 2030 оны тогтвортой хөгжлийн хөтөлбөр, мөн бүх дэлхийн цаг уурын өөрчлөлтийг зохицуулах “Парисын хэлэлцээр”-т өгсөн амлалтаа биелүүлэх болно гэжээ.



