solongonews
Оюуныг тэлсэн Олон улсын экспо
2023-06-14 12:01
Оюуныг тэлсэн Олон улсын экспо

        Хурдацтай хөгжиж буй хотуудын нэг Шэньжэнь хотод явах сурвалжлагын ажил үүрэг аваад сэтгүүлч миний хувьд үнэхээр их баярлаж билээ. Хоггүй хот хэмээгддэг Шэньжэнь хотод ерөөс очиж харах боломж тохиогоогүй одоог хүрчээ.

   Шэньжэнь хот 80-аад оны эхэн үеийн жижиг суурин газраас 1.4 тэрбум хүн амтай Хятадад технологийн хөгжлийг авчирсан асар том метрополис болж чадсан юм. Бид 6-р сарын 6-ны өдрийн нисэх онгоцоор Шэньжэнь хотод газардсан юм. Цаг агаарын хувьд аагим халуун ч гэсэн далайн эрэгт байрладаг болохоор чийглэг, хог тоосгүй нь үнэхээр гоё санагддалаа. Автобус, такси цахилгаанаар ажиллалаад, хоолны дуудлага, түргэн хүргэлт нь робот ашиглаад бүх юм нь ухаалаг болчихсон, өндөр өндөр барилга тагт сүндэрлээд, хотын хэмжээнд ногоон байгууламж ихтэй зэргээс хурдацтай хөгжиж буй гэдэг нь тод мэдрэгдэж билээ.

  Хятад (Шэньжэнь) олон улсын соёлын аж үйлдвэрийн XIX экспо 06-р сарын 07-ны өдрөөс 06-р сарын 11-ны өдөр болтол 5 өдрийн хугацаатай Шэньжэнь хотод болсон юм. 2004 онд Шэньжэнь хотод Хятад (Шэньжэнь) олон улсын соёлын аж үйлдвэрийн экспо  албан ёсоор зохион байгуулснаас хойш экспогийн цар хүрээ, хүрэлцэн ирэх хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Энэ нь Хятадын соёлын салбарын хурдацтай хөгжлийг дэмжих чухал хөдөлгүүр, Хятадын соёл дэлхий даяар танигдах чухал тавцан, Хятадын соёлыг гадаадад түгээн дэлгэрүүлэх чухал цонх болж байна. Энэ удаагийн үзэсгэлэнд гадаадын 50 гаруй улс орон, бүс нутаг, тэрчлэн 300 аж ахуйн нэгж, 3500 гаруй засгийн газрын төлөөлөгчид, соёлын байгууллага, бизнесүүд оролцсон бөгөөд 14 дэх удаагаа 31 муж, өөртөө засах орон, төв засгийн газрын шууд харьяа хотын захиргаа, Хонконг, Макао, Тайваний бүс нутгууд оролцлоо. 

Энэ удаагийн соёлын аж үйлдвэрийн экспо газар дээр нь дэлгэн үзүүлэхээр гол болгож, онлайн болон оффлайн нэгдсэн байдлаар зохион байгуулагдаж байгаа бөгөөд үзэсгэлэнгийн агуулга улам баялаг болж, нийт зургаан томоохон үзэсгэлэнгийн танхим тохируулжээ. Үүнд: Дижитал соёлын танхим, Соёл аж үйлдвэрийн цогцолбор танхимын А танхим, Соёл аж үйлдвэрийн цогцолбор танхимын Б танхим, Гуандүн-Хонконг-Макао Их арлын бүсийн танхим, Соёл аялал жуулчлалын хэрэглээ ба “Бүс ба зам” олон улсын танхим, биет бус соёлын өв, урлаг, гар урлалын уран зургийн дизайны танхимууд багтжээ. 

              Олон улсын “онцгой” үзэсгэлэн

  Энэ жилийн олон улсын соёлын аж үйлдвэрийн экспо нь Гадаад соёлын солилцоо, худалдааг өргөжүүлэх зорилгод анхаарлаа хандуулан, үндэсний гадаад соёлын үзэсгэлэн худалдааны тавцангийн үйл ажиллагааг илүү бэхжүүлсэн байна.

"Соёл аялал жуулчлалын хэрэглээний танхим – “Бүс ба зам” олон улсын танхим" нь яахын аргагүй хамгийн хөл хөдөлгөөн ихтэй, олон хүний сэтгэлийг татаж, харааг булаасан хэсэг юм. Персын хивс, Монгол Улсын ноос ноолуур, Бразилын кофе, Энэтхэг сийлбэр, будаг... Энд олон төрлийн бараа бүтээгдэхүүн цугларч, олон төрлийн хэл яриа өрнөн, өөр өөр соёлын онцлогууд харагдаж байлаа.

      Монгол Улсын иргэн Н.Оюун-Эрдэнэ Монгол Улсын ноос ноолуур, эсгий урлал, арьсан урлал, байгалийн гаралтай жимс зэрэг орон нутгийнхаа өвөрмөц онцлог бараа бүтээгдэхүүнээ дэлгэн харуулж байлаа.

Монгол Улсын иргэн Н.Оюун-Эрдэнэ, Анх удаагаа урилгаар олон улсын хэмжээний соёлын аж үйлдвэрийн экспод оролцож байна. Энд олон улс орноос өөрийн онцлогтой олон сайхан бараа бүтээгдэхүүн дэлгэгджээ. Би Монгол Улсыг төлөөлөн ирсэн учраас Монгол Улсын хамгийн онцлогтой, нэрийн хуудас болсон, хүмүүст хамгийн их хүрдэг ноос ноолууран бүтээгдэхүүнээ авчирсан. Их олон хүн ирж сонирхож байна. Монгол Улсынхаа бараа бүтээгдэхүүнийг Хятад улс төдийгүй гадаадын олон улсын хүмүүст үзүүлж, харуулж, танилцуулж байгаадаа маш их баяртай байна гэлээ.

   Хонконгийн Бүтээлч ордны эрхлэгч Хуан Жин, бид олон улсын соёлын аж үйлдвэрийн экспод долоо дахь удаагаа оролцож байна. Энэхүү экспо жил бүр шинэ өөрчлөлт гарч, соёлын бүтээлч салбарыг улам бүр чухалчилж, Хонконгийн павильонд нэн их хөгжих боломж авчирсан гэжээ.

Энэтхэгээс оролцогч, энэ удаагийн олон улсын соёлын аж үйлдвэрийн үзэсгэлэн бидэнд бүтээгдэхүүнээ танилцуулах боломж олгосон. Бид эндээс олон худалдан авагч хайж олно гэж найдаж байна гэжээ.

Өвөр Монголын “өвөрмөц”  үзэсгэлэн

ӨМӨЗО-ы үзэсгэлэн нь Соёлын аж үйлдвэрийн цогцолборын 10-р танхимын А танхимд байрласан бөгөөд нийт 600 орчим ам метр талбайг хамарчээ. Үзэсгэлэн "Өвөр Монгол дахь болзоо" хэмээх гол сэдвийн дор “Үзэсгэлэнт Өвөр Монгол”, “Уран дархны мөрөөдлөө биелүүлэх нь”, “Соёлын биет бус өвийн харилцан үйлчлэл”, “Тал нутагт хүрэлцэн ирээрэй” зэрэг дөрвөн том салбарт бүс нутгийн 30 гаруй аж ахуйн нэгжийн 500 гаруй (иж бүрдэл) ширхэг соёлын болон бүтээлч шилдэг бүтээгдэхүүн, соёлын биет бус өвийн эд зүйлс дэлгэгджээ. Өвөр Монголын соёл, аялал жуулчлалын салбарын шинэчлэл, хөгжлийн үр өгөөж, алсын хараатай хөгжлийн чиг хандлагыг бүрэн харуулав.

Үзэсгэлэнгийн тамхим нь 3D дэлгэц, дугуй дэлгэц, VR дэлгэц зэрэг технологийг бүрэн ашиглаж, ӨМӨЗО-ы бүс нутгийн онцлог, байгалийн онцлог, соёлын утга санааг бүрэн дүүрэн харуулж, үзэгчдэд Өвөр Монголын үзэсгэлэнт байгалийг шимтэн үзэх боломжийг олгохын дээр Өвөр Монголын өвөрмөц сэтгэл татам байдлыг мэдрүүлэв. Тодруулбал Өвөр Монгол Хятадын олон улсын соёлын аж үйлдвэрийн экспод XIX удаагаа оролцож байгаа юм.

     Хятадын Олон улсын соёлын аж үйлдвэрийн XIX экспод ӨМӨЗО-ы 30 гаруй аж ахуйн нэгжийн 500 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн дэлгэгдсэнээс Ордос хотын соёлын бүтээгдэхүүн ихэнх тоог эзэлжээ. Ордос хотынхон энэ удаад "Ээлтэй хот" сэдвийн хүрээнд led дэлгэцээр Ордос нутгийн байгаль орчин соёл иргэншилтэй танилцах, соёл аялал жуулчлалын бүтээгдэхүүний үзэсгэлэн худалдаа болон "Ээлтэй хотоос эрдэнэ хайх буюу азтан тодруулах сугалаа” гэх гурван хэлбэрээр орон нутгаа танилцуулав. Азын бэлгүүд нь бүгд Ордос хотод хийгдсэн тухайн орон нутгийн соёлын өвөрмөц онцлогийг харуулах бүтээгдэхүүнүүд байсан нь олны анхаарлыг татжээ. Үзэсгэлэнд шаазан урлал, мөнгөн эдлэл, ноос ноолууран бүтээгдэхүүн ба биет бус соёлын өв болох Ордос хатгамал, арьсан урлал зэрэг 300 гаруй төрлийн бараа бүтээгдэхүүн дэлгэгджээ.

                Өнгө өнгөөр солонгорсон өөр өөр мэдрэмж

      Олон улсын соёлын үзэсгэлэн, Өвөр Монголын соёлын үзэсгэлэнгээс гадна Дижитал соёлын танхим,Гуандүн-Хонконг-Макао Их арлын бүсийн танхим, Биет бус соёлын өв, урлаг, гар урлалын уран зургийн дизайны танхимаар орж Хятад улсынхаа бүс нутгийн өвөрмөц онцлогт соёлын бүтээгдэхүүн, орчин үеийн хөгжилтэй танилцаж явлаа.

   Хятадын Олон улсын соёлын аж үйлдвэрийн XIX экспын үеэр Үндэсний соёлын дижитал стратегийг эрчимтэй хэрэгжүүлж, дижитал бүтээн байгуулалтыг эрчимжүүлж, "Дижитал Хятад-АИ эрин дэх соёлын шинэчлэл" сэдэвт үзэсгэлэнгийн бүсийг анх удаа зохион байгууллаа. Үзэсгэлэнд олон тооны 5G, том өгөгдөл, үүлэн тооцоолол, хиймэл оюун ухаан болон бусад технологийн хэрэглээний соёлын байгууллагууд оролцож, соёлын салбарт бүрэн эрх олгох дижитал технологийг сурталчилсан байна.

    Хятадын Олон улсын соёлын аж үйлдвэрийн XIX экспогийн үеэр  Гуандүн-Хонконг-Макао Их арлын бүсийн хотууд ба Шэньжэнь хотын дүүргүүдийн соёлын салбарын хөгжил, хамтын ажиллагааны ололт амжилтуудаар дамжуулан дижитал соёл, бүтээлч дизайн, соёл аялал жуулчлал зэрэг хөгжлийн шинэлэг ололт амжилтыг харуулах, бүс нутгийн соёлын салбарын хамтын хөгжлийг дэмжихэд чиглэсэн байна. Тэдний дундаас Гуандүнгийн хэсэгт нь соёлын тэргүүлэх 60 гаруй соёлын аж ахуйн байгууллага нэгж, 500 гаруй соёлын бүтээгдэхүүн дэлгэгдэж, ухаалаг Гуандүн мужийн шинэ дүр төрхийг цогцоор нь харуулав.

   Хятадын Олон улсын соёлын аж үйлдвэрийн XIX экспогийн үеэр биет бус соёлын өв, урлаг, гар урлалын уран зургийн дизайны танхимыг тохируулсан юм. Соёлын биет бус өвийн үзэсгэлэнгийн хэсэг нь соёлын биет бус өвийг хамгаалах, соёлын биет бус өвийг сэргээн хөгжүүлэх, соёлын биет бус өвийг өвлүүлэх ажлыг зохион байгуулах зорилгоор Үндэсний биет бус соёлын өвд бүртгэгдсэн олон төрлийн гар урлалын бүтээгдэхүүн эд зүйлсийг дэлгэн харуулсан бөгөөд газар дээр нь урлан сийлэв. Мөн Ганьсү, Гүйжөү, Шаньдүн, Фужян зэрэг бүс нутгийн онцлогтой соёлын биет бус өвийн эд зүйлсийг мөн дэлгэн харуулж олонд танилцуулсан байна.

  Олон улсын соёлын аж үйлдвэрийн XIX экспо 120 мянган хавтгай дөрвөлжин метр талбайд гарч, 120 мянга гаруй соёлын бүтээгдэхүүн дэлгэгдэж, оффлайн болон онлайн нэгдсэн байдлаар зохион байгуулагдаж, газар дээр нь худалдааж, харуулж танилцуулхаар дамжин Хятадын соёлын салбарын чансаатай хөгжлийн амжилтыг бүрэн харуулсан бөгөөд үйл ажиллагааны цэгүүдэд нийт оролцогчдын тоо 4 сая гаруйд хүрчээ.

 

 

 

 

Зохиогч: Нийтлэл: Х.АРВИНТАЛ,Б.СУРНАА
Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : Солонго мэдээллийн төв
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл