solongonews
5G технологи бидний амьдралд
2020-07-19 20:31
5G технологи бидний амьдралд

        Хятад улсад 5G технологийг хэрэглээнд ашиглах үнэмлэх олгосон бүтэн жилийн хугацаанд бидний амьдралын агшин бүрт 5G технологийн үр дүн харагдах боллоо.

Зайны эмчилгээ, ухаалаг боловсрол, алсын сургалт, өндөр чанартай шууд нэвтрүүлэг, автомат жолоодлого гээд л бидний мөрөөддөг зүйлүүд 5G технологиор жигүүрлэн биеллээ олж байна. Захиргааны алба, зам тээвэр, ложистик, боловсрол, аюулаас хамгаалах, аялал жуулчлал зэрэг салбарыг бүрэн хамарч, иргэдийн амьдралын хэрэглээний нэгэн хэсэг болон өргөжин тэлсээр. Цаашлаад хүмүүст дараах гурван төрлийн ирээдүйн амьдралын шийдлүүдийг гарган өгч байна.

        Ухаалаг шийдлүүд хорооллын "асуудал"-ыг шийдэж өгнө

   Урьд нь хороололд дугуйгаа хулгайд алдах, алдсан зүйлээ цагдаад тэмдэглүүлээд ч нэмэргүй байлаа. Одоо 5G ухаалаг сүлжээг хороололд нэвтрүүлснээр олон тооны камер, автомат мэдрэгч байрлуулж, хогийн сав дүүрэх, олон нийтийн төхөөрөмжийг орноос хөдөлгөхөд л хорооллын цагдаад мэдүүлдэг болов. Хулгай хийж явсан хэн нэгэн камерт бичигдэх л юм бол хэн гэдгийг дор нь илрүүлж чадах болов.

Нэгэн жишээ дурдахад, 2020 оны 04-р сарын 16-ны 19:23 цагт Бээжин хотын Түнжөү дүүргийн BOBO хэмээх хорооллын цахилгаан шатны гадна цэнэглэж байсан мотоцикл шатахад тэр дор нь дохионы хонх дуугарч, хорооллын ажилтнууд гар утсаараа мэдүүлэг авч шуурхай арга хэмжээ авснаар галыг унтрааж чадсан байна.

Хорооллын иргэдийн аюултай байдалтай шууд холбоотой эдгээр 5G технологийн хэрэглээг илүү олон хороололд нэвтрүүлэх ажил тулгуу шаардагдаж байгаа юм.

     Автомат жолоодлоготой авто машины туршилт амжилттай болж байна

   Замын хөдөлгөөнд орж байхад таны хажуугаар жолоочгүй авто машин өнгөрвөл битгий гайхаарай. Саяхан Бээжин хотын Жүнгуаньцүнь технологийн хотхоны автомат жолоодлогын туршилтын бүсийн 215.3 километр замыг ашиглалтад оруулснаар олон компани жолоочгүй авто машинаа энд туршиж байна.

Бээжингийн ресторануудад ногоо зөөгч робот ажиллаж байхыг олон удаа харлаа. Дэлгэцэн дээр нь ногоогоо захиалахад төдөлгүй хүргэж ирдэг.

5G технологийг ашиглан Meituan компани хүргэлтийн 30 гаруй жолоочгүй авто машиныг ашиглалтад оруулах тухай мэдэгдээд байна.

     Зайны эмчилгээ нь өвчтөнүүдэд эдгэрэх боломж олгож байна

   5G технологийн хүчтэй дэмжлэгээр эмчилгээний үүлэн тавцан, эмнэлгийн жижүүрийн машин зэрэг шинэ технологийг "COVID-19"-ийн халдвараас урьдчилан сэргийлэх ажилд түлхүү ашиглаж байна. Энэ оны 02-р сарын 27-нд Үхань хотын Лэйшэньшань эмнэлэгт үзлэг хийх үеэр Бээжин, Шанхай, Гуанжөү гурван хотын эмч судлаач нар "5G зайнаас эмчлэх индэр"-ийг ашиглан өвчтөнд хийсэн CT-д анализ хийж, эмчлэх тухай саналаа солилцсон юм.

Зайны эмчилгээнээс гадна, нарийн будлиантай, хэцүү хүнд мэс заслыг ч 5G технологийн тусламжтайгаар оновчтой зайнаас эмчилдэг болсон. Бээжингийн Жишүйтань эмнэлэг гэхэд өнгөрөгч оны 06-р сард 5G зайны технологийг ашиглан мэс засал хийх боломжийг нээв. Ингэснээр Шиньжян, Гүйжөү зэрэг хязгаар нутаг дахь өвчтөнүүд нийслэлийн мэргэжлийн эмчилгээнд хамрагдах боломж бүрдүүлж өгчээ.

Найруулагч: Х.АРВИНТАЛ
Эх сурвалж : cri
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл