Бид амьдралынхаа ихэнх хугацааг хиймэл гэрэлтүүлэгтэй газар өнгөрүүлдэг. Гэтэл үнэн хэрэгтээ бидэнд өөр гэрэл хэрэгтэй байдаг. Сүүлийн үед бид нарны гэрлээс нүдээ хамгаалж нарны хамгаалалттай шил зүүж, тос түрхэх болсон ч нарны гэрэл бидний биед маш их хэрэгтэй юм. Нарны гэрэл бие организмд нэвтэрснээр Д аминдэм ялгарч бид хэзээ унтаж, хэзээ сэрэх ёстойгоо мэддэг.
Байгалийн бус гэрэлтэй газар удаан хугацааны туршид ажилласнаар митохондри стресст орж, энерги ялгарахаа больж, тархины мэдээлэл хүлээн авах чадвар буурч, бидний бүтээлч байдал сулардаг байна.
Байгалийн гэрлийн дутагдлыг нөхөхийн тулд гадуур зугаалах хэрэгтэй. Хавар, намар, зуны улиралд биеэ ил гарсан хувцас өмсөх нь зүйтэй юм. Харин өглөөний цагаар 10 минутын турш В хэт ягаан туяатай гэрлийг асааж суусан ч болно.
