solongonews
Ардын дуу
2017-06-19 17:57
Ардын дуу

Ээж намайг

Дуугийн шимээр тэжээлээ

Уйлахын ухааныг олж өслөө

Ардын дуу эхийн сүү билээ

 

Ээжээ

Ардын дуу арчигдан угаагдаж

Би хувхайран үжирч байна

Ардын дуу миний нутаг билээ

Хүлэг морь элэн холдож

Ардын дуу унаагаа алдаж

Сэтгэл хоосортол тоногдов

Ардын дуу цаазын бичиг билээ

Талаасаа тайзан дээр

Ганцхан үсрээд гарчихлаа

Түүнийг хөгшин тархи шийднэ

Ардын дуу амь бие билээ  

Найруулагч: BYN
Эх сурвалж : "Эзэнт Хэл" шүлгийн түүвэр
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл