solongonews
Ван И НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Аминатай уулзав
2023-06-30 17:06
Ван И НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Аминатай уулзав.

  ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, ХКН-ын Төв Хорооны Гадаад харилцааны зөвлөлийн Ажлын албаны дарга Ван И зургаадугаар сарын 29-нд Бээжинд НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч Аминатай уулзав. 

Ван И:

- Хятад улс үндэслэгч гишүүн орны хувьд НҮБ-ын үйл хэргийг тууштай дэмжиж ирсэн. Түүхийн ямар цаг үед ч, хөгжлийн аль ч шатанд хүрсэн ч Хятад улс дэлхийн энх тайвныг бүтээн байгуулагч, дэлхийн хөгжилд хувь нэмэр оруулагч, олон улсын дэг журмыг хамгаалагч байх болно. НҮБ олон улсын үйл хэрэгт голлох үүрэг гүйцэтгэхийг бид тууштай дэмжиж, жинхэнэ олон талт үзлийг тууштай дэмжин хэрэгжүүлж, НҮБ-ын дүрмийн зорилго зарчимд суурилсан олон улсын харилцааны үндсэн хэм хэмжээг тууштай баримтална гэж хэллээ.

Амина:

- Хятад улс НҮБ-ын үйл хэргийг тууштай дэмжиж ирсэн бөгөөд хоёр тал энх тайвныг сахин хамгаалах, хөгжлийг дэмжих чиглэлээр гүнзгий хамтын ажиллагаа явуулж ирсэн. "Бүс ба зам" санаачилга, дэлхийн хөгжлийн санаачилга зэрэг Хятадын чухал санаачилгыг НҮБ өндрөөр үнэлэн дэмжиж байна. Дэлхий дахинд тулгарч буй олон сорилтын өмнө бид олон талт түншлэлийн харилцааг тууштай баримталж, хамтын шийдлийг олоход Хятад улс тэргүүлэх үүрэг гүйцэтгэнэ гэсэн хүлээлттэй байна. Тогтвортой хөгжил, уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг хариу арга хэмжээ авах, цөлжилтөөс урьдчилан сэргийлэх, дижитал инноваци зэрэг олон салбарт Хятад улстай хамтын ажиллагаагаа бэхжүүлнэ хэмээн найдаж байна гэж хэлэв.

Найруулагч: С.САРАНЧИМЭГ
Эх сурвалж : www.xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл