
Хятад-Арабын хамтын ажиллагааны форумын сайдын хэмжээний 8 дахь хуралд бэлтгэл хангахаар Арабын орнуудын холбоо 25-ны өдөр Египетийн нийслэл Каирт хуралдсан байна.
Египетийн албаны мэдээний агентлагийн мэдээлснээр, хуралд оролцсон Арабын орнуудын төлөөлөгчид сайд нарын хэмжээний 8 дахь хурлын хөтөлбөрөөр зөвшилцсөн бөгөөд Арабын орнууд болон Хятад улсын уламжлалт найрамдлыг бэхжүүлж, “нэг бүс нэг зам”-ын байгуулалтын хүрээн дэх хоёр талын эдийн засаг, аюулгүй, соёл зэрэг салбарын солилцоо, хамтын ажиллагааг эрчимжүүлэх тухай санал солилцсон юм байна.
Хятад-Арабын орнуудын хамтын ажиллагааны форумын сайд нарын хэмжээний 8 дахь хурлыг 7-р сарын 10-нд Бээжинд хуралдуулж, олон улсын шинэ хэлбэрийн харилцаа, хүн төрөлхтний хувь заяаны хамтын цогцыг байгуулах, Хятад-Арабын хамтын ажиллагааны механизмын байгуулалт болон бусад хоёр талаараа анхаарал хандуулж буй олон улсын болон бүс нутгийн асуудлаар санал бодлоо гүнзгийр солилцох юм.
