Одоогийн байдлаар "КОВИД-19" цар тахал хараахан дуусаагүй байгаа бөгөөд энэ нь олон улсын нийгмийн эрүүл мэндийн онцгой байдлын асуудал хэвээр байна. Хятад улсын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах арга туршлага нь Хятад улсын зохион байгуулж буй давуу тал, хүчирхэг хүч чадлыг харуулж, Хятад улсын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах бодлого нь шинжлэх ухаанч, үр дүнтэй болохыг бүрэн нотолсон бөгөөд дэлхий дахинд тахлын эсрэг тэмцэлд туршлага хуримтлуулж өгсөн гэж олон улсынхан үзэж байна.
Пакистаны ГХЯ-ны сайд Билавал Хятад улсын цар тахлыг барьсан ерөнхий бодлогыг баримталж байгааг сайшааж, энэ бодлого нь Хятадын бодит нөхцөл байдалд тулгуурласан бөгөөд цар тахалтай тэмцэхэд амжилт гаргасан байна гэж үзэж байгаа юм.
Билавал хэлэхдээ:
- Цар тахлын дэгдэлтийн эсрэг хариу арга хэмжээ авах аливаа арга барил нь шинжлэх ухааны нотлох баримт, логик дээр тулгуурласан байх ёстой бөгөөд дэгдэлтийн хариу арга хэмжээ, хяналт шинжилгээ, үнэлгээ хийхдээ тархвар судлал, олон нийтийн анагаах ухааны тогтсон аргуудыг удирдан чиглүүлэх ёстой.
АНУ-ын Нью-Мексико мужийн их сургуулийн түүхийн профессор Кеннет Хаммонд хэлэхдээ:
- Хятад улс ард түмний амь нас, эрүүл мэндийг тэргүүнд тавьж ирсэн. Хятад улсын цар тахлын эсрэг туршлагаас суралцах нь зүйтэй.
Испани дахь Хятад улсын мэргэжилтэн Жулио Риос хэлэхдээ:
- Хятад улсын цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах бодлого нь өөрийн улсын нөхцөл байдалтай нийцэж байгаа бөгөөд үр дүнд хүрсэн байна. Үүний зэрэгцээ Хятад улс дотоодын эдийн засгийн тогтвортой хөгжлийг хэвээр хадгалж чадна гэдэгт итгэлтэй байна.
Этиопын Эрүүл мэндийн яамны "КОВИД-19" цар тахалтай тэмцэх багийн дарга Мебрату Масебо хэлэхдээ:
- Хятадын ард түмний эв санааны нэгдэл, үнэнч эмнэлгийн ажилтнууд, маш сайн эмнэлгийн тоног төхөөрөмж нь цар тахлын дахин сэргэлтийг үр дүнтэй хянаж чадав. Хятадын цар тахлыг эзэмдсэн ерөнхий бодлого нь энэ үе шатанд тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх хамгийн тохиромжтой стратеги болсон юм.
Венесуэлийн Эрүүл мэндийн сайд асан Эрик Родригес хэлэхдээ:
- Хятадын Засгийн газар цар тахалтай тэмцэхдээ ард түмний аюулгүй байдал, эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж ирэв. Энэ нь маш чухал бөгөөд зөв шийдвэр болох юм. Түүний үзэж байгаагаар улс орнууд урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээгээ сулруулж болохгүй. Хятад улсын тахал өвчний эсрэг бодлого тууштай байна.
Хорватын Сплит хотын эмнэлгийн төвийн Халдварт өвчний салбарын захирал Иво Ивич хэлэхдээ:
- Хятадын цар тахлыг эзэмдэх ерөнхий бодлого үр дүнтэй болсон байна. Зөвхөн хатуу арга хэмжээ авч байж халдварын тархалтыг хянах боломжтой.
Кенийн олон улсын судлаач эрдэмтэн Кавенс Адхилл ард түмнийхээ аюулгүй байдал, сайн сайхан байдалд хүрэх нь засгийн газрын хийх ёстой ажил юм. Хятад улс цар тахал эзэмдэх ерөнхий бодлогыг баримталсан нь үр дүнгээ харууллаа. Хятад улс цар тахлыг үр дүнтэй хянаснаар эдийн засаг нь өсөлтөд хүрч чадав.
