
УТЗЗ-ний ХIII сонгуулийн Бүх Хятадын хорооны анхдугаар чуулганы хэвлэлийн бага хурал 02-нд Бээжинд боллоо. Чуулганы хэвлэлийн төлөөлөгч Ван Гүөчин сэтгүүлчдийн Хятадын эдийн засгийн байдлын тухай асуултад хариулах үеэр хэлэхдээ, үргэлжлэн тогтвортой сайжрах нь энэ оны Хятадын эдийн засгийн хөгжлийн гол чиг хандлага болно гэжээ.

Ван Гүөчин хэлэхдээ, өнгөрсөн жил Хятадын эдийн засаг 82 их наяд юаньд хүрч, Их Британи, Энэтхэг, Франц, Итали, Бразил, Канад зэрэг 6 орны ДНБ-ний нийлбэртэй тэнцжээ. Хятадын эдийн засгийн нэмэгдлийн хурд 6.9 хувьд хүрч, дэлхийн гол гол эдийн засгийн цогцын дунд ч сайнд тооцогдох юм гэжээ.
Ван Гүөчин хэлэхдээ, Хятадын эдийн засаг өндөр чанартай хөгжлийн шинэ цаг үед орж, чанараа сайжруулан, үр ашгаа нэмэгдүүлэн хөгжлийн арга хэлбэрээ өөрчлөх зэрэг нь эдийн засгийн ажлын гол тал болжээ. Бодит эдийн засгийг ихээр хөгжүүлж, төрөл бүрийн эрсдэлээс эрс хамгаалж, өөрчлөлтийг бодит үр ашигт хүргэж, хангамжийн талын бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэн, ардын амьжиргааны баталгааны механизмыг боловсронгуй болгох болно гэжээ.
