solongonews
Ли Жихэн Тунляо хотын төлөөлөгчдийн багийн хуралд оролцов
2019-01-27 20:54
Ли Жихэн дарга Тунляо хотын төлөөлөгчдийн багийн хуралд оролцов.

Нэгдүгээр сарын 27-ны өдрийн үдээс хойш ХКН-ын ӨМӨЗО-ы хорооны нарийн бичгийн дарга Ли Жихэн Тунляо хотын төлөөлөгчдийн багийн хуралд оролцов. 

Тэрбээр: - Бүх шатны дарга удирдлагууд тогтвортойгоор урагшлах ажлын үндсэн зарчмыг баримталж, тогтвортой өсөлтийг нэмэгдүүлж, өөрчлөлтийг ахиулж, бүтцийг зохицуулж, иргэдэд тусалж, эрсдэлээс сэргийлж, тогтвортой байдлыг батлах ажлыг сайн хийж, эдийн засаг, нийгмийн эрүүл, тогтвортой хөгжлийг түлхүү ахиулахад хариуцлагатай хандах хэрэгтэй гэжээ.

Давуу талаа хадруулж, боломжийг түшин, зүүн хойдын бүс нутгийн эдийн засгийн бүсийн хөгжлийг ашиглан зүүн хойдын бүс нутгийг хөгжүүлэх төсөлд оролцож, төмөр зам, авто зам, нисэх онгоцны буудал зэрэг дэд бүтцийн бүтээн байгуулалтыг ахиулж, зүүн хойдын гурван мужийн аж үйлдвэртэй хамтрах буюу бүс нутгийн хамтын ажиллагааг зохион байгуулах хэрэгтэй. Эдийн засгийн бүтцийн зохицуулалтыг хурдасгаж, орчин үеийн логистикийг хөгжүүлж, мэргэжилтнийг урин, судалгааны түвшнээ дээшлүүлж, нээлтийн дунд хөгжлийг буй болгох хэрэгтэй гэжээ.

Найруулагч: Б.ХУРЦ
Эх сурвалж : nmgnews.com.cn
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл