“6·1”-ний Эх үрсийн баяраас өмнөхөн Хятадын Хүүхэд багачуудын нигүүлсэнгүй авран туслах фондын нийгэмлэгийн “Өнчин хүүхдийн хүсэл мөрөөдлийг биелүүлэх” төсөл Гуандүн, Хайнань зэрэг мужийн 3000 гаруй өнчин хүүхдэд хүслийг нь биелүүлэхээр бэлэг сэлт хүргэсэн байна.
Тус төслийн хариуцлагатай ажилтан:
- Төслийг хэрэгжүүлэх явцад хүүхдийн нууц болон өөрийгөө хүндэтгэх сэтгэлийг нь хамгаалан, харилцан итгэлцэж хүүхдийг хүндэтгэн баяр хөөртэй баярын өдрийн орчныг бий болгохыг хичээсэн юм гэж танилцууллаа.
"Өнчин хүүхдийн хүслийг биелүүлэх” төслийг 2016 оноос эхлэн хэрэгжүүлж одоогийн байдлаар Өвөр Монгол, Юүньнань, Сичуань, Хэнань, Хунань, Гуандүн, Шанши, Анхүй, Жянсү зэрэг 17 муж орны 340 дүүрэг шианы 13000 гаруй өнчин хүүхдийг туслан дэмжээд байна.
