
БНХАУ-д нээлтээ хийгээд удаагүй байгаа“Хятадын нэгдүгээр Ахмад”кино эх газрын кино театруудад орлогоороо тэргүүлж байна. Найруулагч Лю Вэйчянгийн бүтээл болох энэхүү киног Сы Чуанийн агаарын тээврийн компанийн 8633 дугаар нислэгт тохиолдсон бодит явдлаас сэдэвлэсэн агаад гол дүрүүдийг Жан Ханьюй, О Хау, Дү Жян, Юань Чюань нар бүтээжээ. 2018 оны тавдугаар сарын 14-нд Сы Чуанийн агаарын тээвэр компанийн онгоцны ахмад хүнд хэцүү нөхцөлд ослын буулт хийж, 119 зорчигч, нисэх багийн есөн хүнийг эсэн мэнд газардуулсан нь энэ киноны бодит түүх болсон билээ.
“Хятадын нэгдүгээр Ахмад”бүтээл есдүгээр сарын 30-нд нээлтээ хийснээс хойших 13 хоногийн хугацаанд 89 сая юань буюу 12.5 сая ам.долларын орлого олсон бөгөөд кассын нийт ашиг нь 2.3 тэрбум юаньд хүрч байгаа юм.
Өнгөрсөн хоёр долоо хоногт хамгийн их ашиг олсон удаах киногоор Улс байгуулагдсаны 70 жилийн ойд зориулан гаргасан “Миний ард түмэн, Миний эх орон” кино тодорч байгаа бөгөөд 68.1 сая юанийн ашиг олсон бол, “Гэнэтийн гэрч” нэрт бүтээл 50 сая юанийн орлого олсноор гуравдугаар байрт жагсав.
