solongonews
Дэлхийн үйлдвэрлэлийн PMI 11-р сард 48.7 хувь болж буурчээ
2022-12-08 18:17
Дэлхийн үйлдвэрлэлийн PMI 11-р сард 48.7 хувь болж буурчээ.

Хятадын Логистик, Худалдан авалтын Холбооноос 12-р сарын 06-ны өдөр гаргасан мэдээллээр 11-р сард дэлхийн үйлдвэрлэл худалдан авагч менежерүүдийн индекс (PMI) 48.7 хувь байж, өмнөх сараас 0.7 хувиар буурч, 2 сар дараалан 50 хувиас доош буурсан байна. Энэ нь цар тахал, геополитикийн зөрчил, мөнгөний бодлогыг чангатгах зэрэг олон хүчин зүйлийн нөлөөгөөр дэлхийн үйлдвэрлэлийн салбар буурсаар байгаа бөгөөд цаашид ч илүү багасах дарамттай тулгарсаар байгааг харуулж байна.

Дэд бүтцийн хувьд 11-р сард Европын үйлдвэрлэлийн PMI 47.6 хувь байж, өмнөх сараас 0.5 хувиар өссөн нь 10 сар дараалан тасралтгүй буурах хандлагыг төгсгөжээ. Гэвч индекс 4 сар дараалан 50 хувиас доош гарсан байна.

11-р сард Америк үйлдвэрлэлийн PMI 48.8 хувь байж, өмнөх сараас 1.3 хувиар буурч, 2020 оны 06-р сараас хойш анх удаа 50 хувиас доош буурсан байна. 09-р сараас хойш АНУ-ын үйлдвэрлэлийн салбар маш хурдацтай уруудсан хандлагаа харууллаа. Энэ нь Америкийн үйлдвэрлэлийн салбарын ерөнхий чиг хандлагад нөлөөлж, АНУ-д хямрал болох эрсдэлийн талаарх зах зээлийн санаа зовнилыг нэмэгдүүлсэн юм.

11-р сард Азийн үйлдвэрлэлийн PMI 49.4 хувь байж, өмнөх сараас 0.9 хувиар буурсан байна. Энэ нь 2020 оны 08-р сараас хойш анх удаа 50 хувиас доош буурсан байлаа. Цар тахал, дэлхийн эдийн засгийн эрэлт буурах зэрэг хүчин зүйлсийн нөлөөгөөр Азийн үйлдвэрлэлийн салбар ч тодорхой бууралттай тулгарч байна. Мөн энэ хугацаанд Африкийн үйлдвэрлэлийн PMI хоёр сар дараалан бага зэрэг өсөж, 2 сар дараалан 50 хувиас бага зэрэг дээшлэх болсон бөгөөд үйлдвэрлэлийн салбар тодорхой хэмжээгээр сэргэсэн ч тодорхой бус байдал байсаар байна.

Өнөөгийн дэлхийн эдийн засгийн сэргэлтэд нөлөөлж байгаа гол хүчин зүйл нь ихээхэн сайжирсангүй, цар тахал дэлхий дахинд түгэн дэлгэрсээр байж, геополитикийн зөрчилдөөн зогсонги байдал сайжраагүй, дэлхийн томоохон улс орнууд инфляцын дарамтын өөр өөр зэрэгтэй тулгарч байгаа мөртөө энэ нь дэлхийн эдийн засгийг сэргээх эрч хүчийг хязгаарлаж, дэлхийн эдийн засгийн тасралтгүй бууралтын хэв маяг өөрчлөгдөөгүй байна гэж судалгаа үзэж байна.

Найруулагч: ЧҮНЬ ЯНЬ
Эх сурвалж : http://finance.people.com.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл