Кремльд болсон уг арга хмжээний үеэр В.Путин, энэхүү үйл явдал нь Орос Америкийн харилцааг сайжруулахад бага ч гэсэн хувь нэмэр болно гэж үзэж байгаагаа хэлсэн байна.
Энэ сарын эхээр Владимир Путин Сигалыг Оросын иргэн болгох зарлигт гарын үсэг зурсан аж.
ОХУ-ын Ерөнхийлөгч Стивен Сигалтай нас чацуутан. Тэдний аль аль нь тулааны урлагаар хичээллэдэг. Оросод болсон аваргын төлөөх тэмцээнийг тэд хамтдаа үзэж байсан.


Холливудын тулаант киноны од Стивен Сигал Чингис хааны тухай кино хийхээр Монголд ирээд буцахдаа Г.Эрдэнэтуяа хэмээх бүсгүйг эхнэрээ болгосон.Тэд хүүтэй болж King Conahn Kahn Seagal хэмээн нэрлэсэн. Өөрийгөө орос гаралтай Монгол Угсаатай хэмээдэг эрхэм маань ийнхүү иргэншлээ өөрчиллөө.
Тэдний хүү Стивен Сигалын хувьд долоо дахь хүүхэд нь.
Холливудын од өмнө нь Япон, Орос, Америк, Латин Америк гаралтай бүсгүйчүүдтэй амьдрал зохиож, зургаан хүүхдийн эцэг болсон.
