solongonews
Хөдөө аж ахуйн нийлүүлэлтийн талын бүтцийн шинэчлэлийг ахиулна
2017-02-06 22:43
Шинэ зуун гарснаас хойш гаргасан хөдөө тосгон, хөдөө аж ахуй, тариачдын ажлыг удирдах 14 дэх төвийн 1 дүгээр тоот баримт бичиг.

       Энэ сарын 5-нд гаргасан "Хөдөө аж ахуйн хангалт хэрэгцээний бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлж, хөдөө аж ахуй, хөдөө тосгоны хөгжлийн шинэ хөдөлгөх хүчийг буй болгох тухай ХКН-ын Төв Хороо, Төрийн Зөвлөлийн санал"-д “Нийт 6 бүлэг 33 зүйл, 13 мянган үгтэй.

Тус тоот бичигт,  хөдөө аж ахуйн нийлүүлэлтийн талын бүтцийн шинэчлэлтийг гүнзгийрүүлэх нь урт хугацааны ажил юм. Засгийн газар зах зээлийн харилцааг сайтар зохицуулж, бүх талын ашиг сонирхлыг харгалзахад олон сорилттой тулгарч байна. Өрсөлдөөн сорилтыг даван туулж, өөрчлөлтийг хэлбэрэлтгүй гүнзгийрүүлэн, түүний өртгийг бууруулж, эрсдэлээс сэргийлэн, үр тарианы үйлдвэрлэлийн чадавхи буурахгүй, тариачдын орлого хасагдахгүй, хөдөө тосгоны тогтвортой байдал өөрчлөгдөхгүй байхыг баталгаажуулах ёстой. Мөн үндэсний үр тарианы аюулгүй байдлыг баталгаажуулсны үндсэн дээр тариачдын орлогыг нэмэгдүүлж, хөдөө аж ахуйн хангалт хэрэгцээний чанарыг дээшлүүлэн, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл эрхлэлтийн системийг сайжруулж, хөдөө аж ахуйн хангалт хэрэгцээний бүтцийн өөрчлөлтийг гүнзгийрүүлэх хэрэгтэй гэж тэмдэглэжээ.

 

Найруулагч: М.БАНДИ
Эх сурвалж : xinhuanet.com
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл