solongonews
Ван И Узбекистаны Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Сайидовтой уулзав
2023-02-15 16:26
Ван И Узбекистаны Гадаад хэргийн сайдын үүрэг гүйцэтгэгч Сайидовтой уулзав.

2023 оны 02-р сарын 15-ны өглөө орон нутгийн цагаар ХКН-ын Төв хорооны Улс төрийн товчооны гишүүн, Гадаад хэргийн комиссын ажлын албаны захирал Ван И Европ руу явах замдаа Ташкентад саатав. Узбекистаны гадаад хэргийн сайд Сайидов Ван Итэй уулзахаар нисэх онгоцны буудалд тусгайлан хүрэлцэн иржээ. Хоёр тал Хятад, Узбекистаны  нөхөрсөг харилцааг өндөр үнэлж, дээд хэмжээний солилцооны дараагийн алхам дээр харилцан ярилцаж, хоёр улсын тэргүүн нарын чухал зөвшилцлийг хамтран хэрэгжүүлэх, Хятад, Узбекистаны бүх талаар харилцан ашигтай хамтын ажиллагааг ахиулах, Хятад, Төв Азийн хамтын ажиллагаанд илүү их үр дүнд хүрэх, бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамтран хамгаалахаар тохиролцлоо.

Найруулагч: Ш.Цогзолмаа
Эх сурвалж : http://www.news.cn/
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл