07-нд Хятад-Шанхайн хамтын ажиллагааны байгууллагын COVID-19-ийн халдвараас урьдчилан сэргийлэх сэдэвтэй онлайн цуврал солилцооны хурал нээгдлээ. COVID-19-ийн халдвартай тэмцэх чиглэлээр ажилладаг Хятадын өмнө фронтын эмнэлгийн мэргэжилтэн нар, ШХАБ-ын холбогдох улс орнуудын эмнэлгийн ажилтнуудтай хамтаар, дэлхийн хэмжээнд цар тахлын талаар тодорхой мэдээлэл хийж буй нөхцөлд, ШХАБ зэрэг олон талт механизмуудаар байгуулагдсан мэргэжлийн салбарын мэдээлэл солилцох индрээр дамжуулан, цаашлаад халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, эдийн засгаа сэргээх талаар хүчтэй түлхэц өгнө гэдгээ санал нэгтэй илэрхийлжээ.
Энэ удаагийн хурлаар хамтдаа оношилгоо, эмчилгээ хийх, хамтаар зөвшилцөн, хамтдаа шийдвэр гаргах зэрэг сэдвийг хөндсөн бөгөөд Хятадын мэргэжилтэн нар Монгол, Казахстан зэрэг ШХАБ-ын гишүүн орны эмнэлгийн ажилтнуудтай COVID-19-ийн халдварт өвчний эмнэлзүйн оношилгоо, хүнд өвчтөнийг авран эмчлэх явц дахь чухал арга барил, шинэ эм боловсруулах зэрэг талаар туршлагаа хуваалцсан байна.
Төрийн зөвлөлийн халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, хяналт тавих хамтарсан механизмын эмчилгээний багийн гишүүн Ван Гүйчян хэлэхдээ, засгийн газраас ард түмний амь насыг дээдлэх үзэл баримтлалыг бүрэн хэрэгжүүлэхийг бид онцолдог. Бид олон ч туршлага хуримтлууллаа, зарим амь насны аюулд тулгарч болзошгүй өвчин хижгээс урьдчилан сэргийлэх, шинжлэх ухаанчаар эмчлэх шинэ арга хэлбэр маш чухал юм гэжээ.
ШХАБ-ын Нарийн бичгийн дарга нарын газрын дарга Владимир Норов: халдварт өвчний өмнө, Хятадын ард түмэн маш зоригтой, ялангуяа хэдэн арван мянган эмнэлгийн ажилтнууд өмнө фронтод зоригтой ажилласан. Үүний зэрэгцээ Хятад улс өөрийн туршлагаа дэлхий дахинтай идэвхтэй хуваалцсан, энэ талаар дэлхийн халдварт өвчинтэй тэмцэх цаг хугацааг хэмнэж, том гүрний үүрэг хариуцлагаа харуулсан юм гэжээ.
