solongonews
Ядуурлаас ангижруулах бодлогод талархаж байна
2018-09-29 21:40
Эрүүл мэндээр ядуурлыг бууруулах төсөл нь Ядуурлаас ангижруулах бодлого амжилтад хүрэх чухал арга хэлбэр болно.

Улаанцав хотын Шин Хэ шяний Ван Юүн гуай олон жил уушгины архаг өвчтэй болохоор жилийн турш эмнэлгээр явж эмчлүүлдэг нь энэхүү ядуу хүндрэлтэй өрхөд маш их хүндрэл  учруулдаг байжээ.

- Өмнө нь шинэ хэлбэрийн хөдөө тосгоны хамтарсан эм эмнэлгийн даатгалаар эмчилгээний төлбөрийн 70 хувийг нөхөн олгодог байсан. Одоо ядуу хүндрэлтэй хүмүүс урьдчилан эмчилгээ хийлгэж дуусаад дараа нь төлбөрөө тушаадаг болсон нь амьдрал хүнд миний хувьд дарамтыг их хөнгөлсөн. Ядуурлаас ангижруулах бодлогод талархаж байна хэмээн сэтгэл догдлон ярина.

"Энгийн өвчнийг тосгонд эмнүүлж, архаг чанартай өвчнийг сууринд эмчлүүлж, хүнд өвчнийг шяньд эмчлүүлэх" эрүүл мэндийн ашгийг ард иргэдэд хүртээх зорилтыг биелүүлэхээр Шин Хэ шянь нь гэр бүлийн эмчтэй гэрээ байгуулж, үйлчилгээ үзүүлэх ажлыг нарийн хийж, ядуу буурай иргэдийг “өвчнөөс эрт сэргийлэх, эрт оношлох, эрт илрүүлэх, эрт эмчлэх”-ийг биелүүлж чадсан байна. Үүнчлэн удаан чанарын өвчтэй хүмүүс эмнэлэгт байнга очин эмчлүүлэх хүндрэлтэй асуудлыг шийдэж өгсөн байна.

Найруулагч: Улаанаа
Эх сурвалж : Өвөр Монголын Өдрийн Сонин
Дэлгэрэнгүй үзэх

    Сэтгэгдэл бичих

    сэтгүүл